Шинэ уран бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг цөөн хамтлагийн нэг бол яах аргагүй "Гурван охин" юм. Урлагт хөл тавьсан цагаасаа хойш 15 жилийг хамтдаа үдсэн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн уран бүтээлийн давалгаа эхэлжээ.
“Гурван охин” хамтлаг “Жинхэнэ хайр” DVD болон “Hot discko” цомгоо худалдаанд гаргаад удаагүй байгаа билээ. Тэгвэл тэд энэ удаад реппер Цэцээтэй хамтран “Party” хэмээх шинэ уран бүтээлээ “V” студийн уран бүтээлчидтэй хамтран клипжүүлж байгаа бөгөөд тун удахгүй үзэгчдэдээ дэлгэх нь ээ.
Мөн тэд “Аавдаа баярлалаа” шинэ дуугаа клипжүүлнэ гээд тун ч завгүй яваа аж. Түүнчлэн, “Гурван охин” хамтлаг Төрийн соёрхолт, дуучин Д.Болдтой хамтран хийж байгаа шинэ цомгийнхоо сүүлийн дуун дээр ажиллаж байгаа бөгөөд уг цомог нь шинэ оны дараа хэвлэлтээс тун удахгүй ирэх юм байна.
www.URLAG.mn