Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Миний нэг өдөр ингэж санагдаад”
Утга зохиол

“Миний нэг өдөр ингэж санагдаад”

Урлаг Урлаг22/11/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Hollow_Hills_by_Dentelle1358276492013-11-22-16-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Болор цом-2009" тэргүүн шагнал Л.Хасар

6 цаг 30 минут
Хар дарсан зүүд үргэлжилж
Яргачин бурхан нүдийг минь сохолж, хэлийг минь сугалж
Мөчийг минь тасдаж зовооно.
Улайрсан яргандаа тэд чихийг минь авахаа мартаад
“ Одоо яах вэ “ хэмээн мэгдэн сандралдана.
Хар дарсан зүүд.
7 цаг 30 минут
Манай ванны өрөөнд жоомнууд
Амиа тэврэн гүйлдээд
Жоомны цус зэвтэй ус шиг крантнаас гоожоод
Сав нь нялцайгаад
Оо хатаад
Шүд нь биш оо цав цагаан санагдаад
Шар шүдтэй амаараа
Шар юм, хар юм, улаан юм ярихаар би гарч одно
10 цаг 00 минут
Гудамж дүүрэн хүмүүс тарни унших мэт
Зовлон зовлон гэж үглээд
Зөгий шиг дүнгэнэлдээд
Хөгширч үглээд үг нь дуусахаараа
Хэдхэн удаа тарни уншаад үхнэ дээ гэж бодогдоод
Энэ хот зөгийний үүр шиг санагдаад
Балыг нь бурхан өглөөний цайндаа хийж уугаад л
12 цаг 30 минут
Өдрийн цайндаа зөгийн бал хийгээд
Дөнгөж ууж эхлэх гэж байтал
Лусын дагина, бурханы элч
Хөөрхөн гоё, тэнэг гоё харагддаг бүсгүй урдуур явж
Өдрийн цайг халбага шиг хөлөөрөө туучаад
Залуучууд гаслаад, хөлөг онгоц ч живээд
Лусын дагина зүгээр яваад өгнө.
Тэр буланд суугаа охин л надтай хамт живнэ дээ гэж санагдаад
Миний цай тэр олон залуучуудыг залгисан далайн ус шиг шорвог санагдаад
13 цаг 13 минут
Гудамжаар алхаад миний гарыг чанга атгаад
Миний мөрийг налаад
Хэзээ энэ охинтой танилцсанаа мартаад
Гудамж нарийсч тэдний гэр лүү улам ойртоод
Олон давхар цоожтой айлын хаалга онгойж өгөхгүй удаад
Зүрх минь цагийн зүүнээс хурдан цохиод
Энэ гэрийн эзэн охиноо харамлаж буруу газар олон цоож хийсэн байх
Ханхай хоосон гэр хов хоосон санагдаад
Нүцгэн охин Венерагийн баримал шиг санагдаад
Хэрэггүй санагдах баахан номтой тавиур дээр
Венераг мартаж гараад, гудамжаар алхаад
18 цаг 30 минут
Хэн нэгэн дээр очмоор санагдаад
Камю, Ницше, Бодлер, Римбо үхснийг санаад
Үхвэл тэдэнтэй дайралдах байлгүй
Архины мухлаг ормоор санагдаад
Цонхоор нь харахад тэд архины шилэн дотор сууж байгаа юм шиг
Архиар тархиа угаая гэж бодоод тархиа мушгихад
Ус асгараад, шал дэмий
Шил нь согтож, тасарч унахгүй болохоор нь
Шил шиг болмоор гэнэт санагдаад
Хэн нэгэн дээр очмоор санагдаад
21 цаг 20 минут
Нраны нүд хорсч улайгаад
Хүмүүсээс зугатаад, салхи шал согтуу
Тэнгэр хүртэл согтуу, агсам тавьж уйлаад
Нулимс нь үсчиж, намайг норгоод
Газар согтуу хурхираад
Би ганцаараа эв эрүүл, гэр лүүгээ алхаад
Сар хөндөлдөөд, шалбаагт хэвтээд
Би сарыг туучаад гэрт ирсэн
Гутал нойтон
Сар нойтон байдаг юм байна гэж мэдээд
Орон дээр миний биеийн хэв үлэг гүрвэлийн мөр шиг санагдаад
Би гэрээсээ гараад удсан юм байна.
Өглөө
Өчигдөр согтуу байсан салхи, тэнгэр, газар, хот зүв зүгээр
Би ганцаараа шартсан бас хар дарсан зүүдээ ярихаар
Ижий рүүгээ очихоор гудмаар алхаад,,,,
* * *
Усан үзэмнээс нарны нулимс амтагдана
Уйлж суугаа чамаас алдаа амтагдана.
Тойрмын бараанаас туучаад өнгөрсөн тэмээ амтагдана.
Өндөр холын одноос гэрэл амтагдана.
Өнгөрсөн цагийн дурьдатгалаас гэнэн амтагдана.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025

“Миний нүдээр ирээдүйн Улаанбаатар хот” сэдэвт гар зургийн уралдаан” болно

16/05/2025

Энэ амралтын өдрүүдэд “Ламбугайн нулимс” дуурьтай

16/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын нэр дэвшигчид тодорлоо

16/05/2025

Кинотеатруудын менежментийн холбооноос уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог зарлалаа

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.