"Дижитал” хамтлагийн ахлагч асан Бааварт хилээр гарахыг хориглосон байхад тэр БНСУ руу явсан учир хэргийг нь Нийслэлийн прокурорын газраас түр түдгэлзүүлсэн байгаа гэх мэдээлэл гараад байгаа юм.г
Тэгвэл дуучин залуу уг мэдээллийг үгүйсгэж, “Худлаа мэдээлэл байна. Миний хувьд хагалгаанд орох гэж байгаа” гэв. Түүний хувьд өнгөрсөн гуравдугаар сард Цагдан хорих төвийн сахилгын өрөөнд гав, дөнгөтэй байхдаа өөрийгөө шатааж биедээ хүнд зэргийн түлэгдэлт авсан билээ.
Тиймээс гарын шуу болон зарим газраа арьс солиулах шаардлагатай болсон бөгөөд Монголд солих боломж байгаа ч үнэ, өртгийн хувьд өндөр тул ийнхүү Солонгост арай хямд өртгөөр арьс солиулах хагалгаанд орох гэж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.wikimon.mn