Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Бусдынх амттай хорвоо +18
Утга зохиол

Бусдынх амттай хорвоо +18

Урлаг Урлаг27/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
love-hugs9150619712013-11-27-14-26[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ваанчигийн Яримпилийн эротик шvлгvvдээс нийтэлж байна. Хvний амьдралын нарийн нандин энэ харилцаа өөрөө урлаг, урлагийн дvрслэгдэхvvн гэж ухаарч, vгийн урлагийн хамгийн чамин тансаг төрөл шvлгээр энэ эрхэм нандиныг илэрхийлж байна гэж зохиогч номынхоо эхлэлд өгvvлжээ. Тvvний номын нэр “Бусдынх амттай хорвоо”.

Хурим
Найрын дугараа эргэж байсан
Намрын айраг шуугиж байсан
Хуримын эзэн согтож байсан
Хун шиг бvсгvй уйдаж байсан
Нvд нь хөөрхий над дээр байсан
Нvгэлд дуудаад vзмээр санагдсан
Гараар дохиход толгой дохисон
Гадаа гарахад санаа алдсан
Хорьдын саран хонож байсан
“Холхон очъё” гэж тэр хэлсэн
Яаран тэврэхэд яв цав байсан
Янаглан озоход яраглаж байсан
Хумбан цагаан мээмэнд нь
Хошуугаа наасан
Хувцасгvй биенд нь
Биеэ наасан
Худлаа биш ажилд
Хvчээ зарсан
Хугацаа богино жаргалд
Хоёул ханасан
Дурын оргилдоо
Дуу алдацгаасан
Дусалгvй болсон ч
Дутуу л санагдсан
Хэсэгхэн зуур
Дугхийсэн
Хэн нь ч билээ
Давхийсэн…
Vvрийн гэгээ
Манхайж байсан
Vнэний сураг
Алдарч байсан
Хуримын өргөө
Цавцайж байсан
Худлын бараа
Тодорч байсан…
Сайхан байсан
Нvд унагасан гоо чинь сайхан байсан
Урнаа минь
Нvvр хагарсан яриа чинь сайхан байсан
Бурмаа минь
Нvнжиг заасан ааш чинь сайхан байсан
Нараа минь
Нvгэл vргээсэн инээд чинь сайхан байсан
Сараа минь
Чамтай өнгөрөөсөн хором бvхэн сайхан байсан,
Урнаа минь
Чандган хоёр хөх чинь чилгэр сайхан байсан
Бурмаа минь
Чанга тэвэрч зөөлөн гинших чинь сайхан байсан
Нараа минь
Чадах л бvхнээ чадсан мөч бvхэн сайхан байсан
Сараа минь
Хорвоогийн хайрласан учрал бvхэн сайхан байсан
Урнаа минь
Хожим бодоход учраагvй хvлээлт ч сайхан байсан
Бурмаа минь
Хойчдоо захиж болдоггvй жаргал гэгч сайхан байсан
Нараа минь
Хойшдоо дахиж олдохгvй нас гэгч сайхан байсан
Сараа минь

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Ц.Хуланд уучлал үзүүллээ

10/07/2025
Утга зохиол Урлаг

Дагвын Цахилгаан Төрийн шагнал хүртлээ

10/07/2025
Утга зохиол Урлаг

П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийг дахин хэвлэжээ

09/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийгээд буй “Allday project” хамтлаг

16/07/2025

“Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн үргэлжилж байна

16/07/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрхний буруу” хэмээх шинэ уран бүтээлээ сонсогчдодоо хүргэлээ

16/07/2025

Шинэ Харри Поттерийн зургийг анх удаа дэлгэлээ

16/07/2025

Математикийн олон улсын 70 дугаар олимпиадыг Монгол Улс зохион байгуулна

16/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.