Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Үсчин ээж, инженер аавтай уран нугараач Э.Лхагва-Очир
Оддын амьдрал

Үсчин ээж, инженер аавтай уран нугараач Э.Лхагва-Очир

Урлаг Урлаг28/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
lha_ochir9679307702013-11-28-18-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
   Уран нугараач Э.Лхагва-Очир “Галын домог” нэртэй тоглолтоо ирэх сарын эхээр АСА циркт тавихаар төлөвлөөд байна. Монголын нэрийг тив дэлхийд гаргаж, олон улсын тэмцээнүүдээс шагнал хүртсэн түүний багш нь Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш. Акробатын чиглэлээр эхлэн суралцсан түүний биеийг нугарахаар уян хатан гэдгийг нь анзаарч сонголтыг нь өөрчилсөн гэдэг. Үсчин ээж, инженер аавтай жирийн л дундаж айлын хүүхэд. Түүний гэргийг Ж.Алтанчимэг гэдэг. Тэд гэрлээд нэг хүүхэд төрүүлжээ.
 
 
   Солонгос хэлний багш, орчуулагчийн мэргэжилтэй эхнэр нь Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг. Лхагва-Очирын хувьд жонглёр, чанга утас, нугаралт, тэнцвэр гэсэн үндсэн зургаан төрлийн үзүүлбэр үзүүлдэг хөрвөх чадвартай нэгэн. Хамгийн анх 2004 онд Монте Карло хотод болсон Олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртэж, Швейцарийн “Нок” циркт 2008-2010 онд ажиллажээ. Түүнд Урлагийн ажилтны өдрөөр СТА цол гардуулсан юм. Аливаад өөрийгөө сорих дуртай залуу уран бүтээлч “To be or not To be” шоу нэвтрүүлэгт оролцож, дөрөвдүгээр шат хүртэл яваад хувийн шалтгаанаар дуусгаж чадаагүй. Шоунд оролцсоноо мэргэжлийнхний хараанд өртөж “Тэнгэр” түүхэн кинонд монгол угсаатны ханхүүгийн дүрийг бүтээх аз түүнд тохиосон.
 
   Бүхнийг оргилд нь тултал хийх ёстой гэж үздэг учраас “Сити” дээд сургуулийн кино драмын ангид суралцжээ. Нэг олдох залуу насандаа өөрийгөө сорьё. Хүн нэг л амьдарна гэж нугараач залуу хэлэх дуртай. Монголд эрэгтэй нугараач тун цөөн. СТА Буд, Цэнд-Аюуш гуайн студийг хариуцан дасгалжуулагчаар ажилладаг бол СТА Одгэрэл АНУ-д нугардаг аж. Уран нугараач болохыг олон хөвгүүн зорьдог ч замаасаа шантардагт мань эр жаахан эмзэглэдэг. Түүний мөрөөдөл нь цирк давамгайлсан урлагийн бүх л төрлийг багтаасан энтертайнмент төвтэй болохыг хүсдэг. 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.