Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Хайр сэтгэлийг би …
Утга зохиол

Хайр сэтгэлийг би …

Урлаг Урлаг02/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
christmas-couple-cute-heart-lights-love-Favim.com-1020587905773472013-12-02-16-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хайр дурлал гэдэг чухам юу вэ гэдгийг миний бие энд үгээр дүрсэлж чадашгүй нь…

Харин хайр дурлалаас чухам юуг хүсэн хүлээдгээ, ямар байхыг өдөр бүр хүсдэгээ,

Хайраар дутагдаж буй өөртөө мэдрэгддэг тэр л мэдрэмжийг үгээр илэрхийлэхийг хүслээ.

Хайр сэтгэлийг би, цэцгийн дэлбээ шиг нандин бас эмзэгхэн,

Хайр сэтгэлийг би, алт шиг үнэ цэнэтэй бас уян хатан

Хайр сэтгэлийг би, далай шиг агуу бас гүн гүнзгий

Хайр сэтгэлийг би, шөнийн тэнгэр шиг үзэсгэлэнтэй бас саруулхан

Хайр сэтгэлийг би, тэнгэрийн одод шиг олон бас ганцхан

Хайр сэтгэлийг би, ургаа хад шиг уужим бас бат бөх

Хайр сэтгэлийг би, шинэ жил шиг хөгжөөнтэй бас аз жаргалтай

Хайр сэтгэлийг би, шинэхэн хосын үнсэлт шиг халуухан бас романтик гэж төсөөлдөг.

Амьдралд минь дутсан зүйл байхгүй ч гэлээ, сэтгэл минь цаанаа л гунигтай. Анд найзуудыхаа хажууд ч, аав ээжийнхээ дэргэд ч, ажлын хамт олонтойгоо хамт байхдаа ч… сэтгэлийн гүнд минь, зүрхний лугшилтанд минь нэг л зүйл дутагдан үгүйлэгдэнэ. Тиймээ, энэ бол хайр.

Жирийн л нэгэн даруухан монгол бүсгүйд зүрх сэтгэлээ эзэмдүүлэн, бүхий л бие сэтгэлээрээ түүнийг би хайрлахыг хүснэм. Зүгээр л над руу ширвэн харахад нь зүрх сэтгэл минь булиглан догдолж, харц минь тогтохгүй сандран мэгшиж, хамаг бие минь салагалах ч шиг багшдаа асуугдаж буй сурагч шиг тийм л нэг мэдрэмжийг мэдэрэхийг би хүснэ. Сонгон сонгон авсан нэгэн дугтуйн дээр цэвэр бичгийн уралдаанд оролцож буй мэт хамаг байдгаараа хичээн хичээн, "Надтай болзооч" гэх утгатай хэдхэн үг нандигнан бичээд, дайнд орох гэж буй цэрэг шиг хамаг зүрх сэтгэлээ зориглон байж хайрт чамдаа өгөх тэр мөчид, халуун гал руу гараа хийх гэж буй мэт арай ядан чам руу аажуухнаар гараа сунгахыг би хүснэ. Гэртээ харих тэр мөчид өөрийгөө яг л нэг гуйлгачин шиг ямар өрөвдөлтэй харагдсан бол хэмээн ичин улайж, кинон дээр гардаг ханхүү шиг уран цэцэн үг хэлж чадаагүйдээ өөрийгөө зэмлэн зүхэж, халааснаасаа тамхиа гарган сандран салгалсан гараараа галаа асаах гэж баахан бүтэлгүйтэхийг би хүснэ. Орондоо орон гэрлээ унтраасан тэр л мөчөөс 1 минутанд 3600 секунд байгаа мэт цаг хугацаа явж өгөхгүй, хонь тоолоод ч унтаж чадахгүй, үүр цайтал чиний тухай бодон атиралдан хөрвөөж, бодол санаа сэтгэл зүрх, эд эс бүхэн минь чамаас ирэх хариуны талаар эргэцүүлэн, байж болох бүх л хувилбарыг төсөөлөн ургуулна. Урьд өмнө миний амьдралд тохиолдож байсан бүхий л томоохон шийдвэр хариунуудаас хэд дахин бүр хэд дахин үнэ цэнэтэй тэр нэгэн хариуг чамаас би хүлээн шаналахыг хүсч байна….

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найраг, өв соёлын дугуйлан үнэ төлбөргүй хичээллэнэ

11/09/2025
Утга зохиол Урлаг

“Номын баяр” есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Төв талбайд болно

10/09/2025
Утга зохиол Урлаг

IBBY Азийн бага хуралд Монголын ном хэвлэлийн төлөөлөл оролцлоо

02/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол-Японы хамтарсан соёлын фестиваль энэ сарын 13-нд болно

12/09/2025

Дотоожоор хийсэн үсний даруулга худалдаанд гарчээ

11/09/2025

“Аватар” кино шиг капсул төхөөрөмжөөр алсаас робот удирдах боломжтой боллоо

11/09/2025

“The Conjuring” киноноос сэдэвлэсэн цуврал бүтээнэ

11/09/2025

Гүр дууны агуулгад орчлон ертөнцийн тухай ойлголтыг өргөн утгаар тайлбарласан байдаг

11/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.