Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Шадар гурван цэрэг” физикл драмын жүжигт Gangbay хамтлагийн С.Баянмөнх тоглоно
Дотоод мэдээ

“Шадар гурван цэрэг” физикл драмын жүжигт Gangbay хамтлагийн С.Баянмөнх тоглоно

Урлаг Урлаг07/02/2024Шинэчлэгдсэн:07/02/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

PRO театрын уран бүтээлчид “ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ” физикл драмын жүжгийг Францын алдарт зохиолч Александр Дюмагийн ижил нэрт романаас сэдэвлэн ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн тайзнаа тоглохоор товоо зарлалаа.

Эрэлхэг зоригт Д’Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө үзэгчдийн сонирхолыг ихээхэн татах аж.

Жүжгийн үйл явдал 17-р зуунд өрнөх бөгөөд гол дүр болох Д’Артаньян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн залуу Франц улсын цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван шадар цэрэгтэй танилцсанаар жүжиг эхэлнэ.

Тэд хаан, хатан, хамба гурвын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд олон сорилтуудтай нүүр тулах хэдий ч НӨХӨРЛӨЛ-ийн үнэ цэнэ, үнэнч шударга зангаар тэр бүгдийг даван туулж сэтгэл татам адал явдлаар аялуулах нь ээ.

Дашрамд сонирхуулж нэгэн нууцаас задлахад, тус жүжгийн шадар цэрэг Атосын дүрд Gangbay хамтлагийн гишүүн С.Баянмөнх ажиллахаар бэлтгэл сургуулилтаа базааж эхэлжээ.

Нэг нь нийтийн төлөө

Нийт нь нэгийн төлөө жүжгийн тасалбарыг www.ticket.mn сайтаас захиалах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 96117878, 99999072 дугаараас лавлааарай.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Авьяаслаг сурагчид олон улсын уралдаанаас хоёр цом, зургаан медаль хүртжээ

27/01/2026
Дотоод мэдээ Урлаг

Эрхэм уншигчдадаа шинэ оны мэнд дэвшүүлье

31/12/2025
Дотоод мэдээ Урлаг

2025 оны ОНЦЛОХ үйл явдлууд

30/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомес нөхрийнхөө хөлийг үнсэв

05/03/2026

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

05/03/2026

Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ

05/03/2026

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026

Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно

05/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.