Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Гэр бүлээ хайрлаж, хамгаалж чадна хэмээн хэлсэн анхны Топ модель
Одод

Гэр бүлээ хайрлаж, хамгаалж чадна хэмээн хэлсэн анхны Топ модель

Урлаг Урлаг19/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
p2110587902013-12-19-09-07[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Гоёл-2014" наадмын топ моделиор тодроод удаагүй С.Ариунбилэг хэвлэлийнхний анхаарлын төвд байгаа. Тэрбээр хэд хэдэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хувийн асуудал болох ор дэрний шивнээгээ илэн далангүй ярьсан удаатай.

Топ модель С.Ариунбилэг: "Өөрийгөө түрүүлэх эсэхийг мэдэхгүй ч гэсэн өөртөө итгэлтэй байлаа. 2-3 жилийн өмнөөс өөрийгөө бэлэн болсон гэдгээ ойлгож, хэзээ нэгэн цагт авна даа л гэж бодож байсан. Намайг топ болсон үдэш хань маань орондоо орсныхоо дараа намайг тэврээд "Монголын 14-хөн топын нэгийг тэврээд хэвтэж байна аа" гэж хэлж байсан. Яг ингэж хэлэх мөчид надад үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж, юу юунаас илүү сэтгэлийн нандин бэлэг болсон. Магадгүй надад тийм сайхан сэтгэгдэл төрснийг хань маань мэдээгүй ч байж болох талтай" хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Мөн "Би нөхөртэйгээ илэн далагүй ярьдаг. Мэдээж би нөхөр хүүхэдтэй хүн байж өөр залуугийн урилгыг хүлээж аваад хоолонд орохгүй. Миний хамгийн эрхэм зүйл бол гэр бүл. Миний гэр бүл учраас би гэр бүлээ хамгаална  гэдгээ бат хэлнэ. Надад тэгж явах шаардлага байхгүй. Намайг болзоонд урих энэ тэр асуудал байсан. Нөхөртэйгээ суухаас өмнө ч хойно ч. Гэсэн ч сайн аав ээж, сайн өвөөгийн буянд мөнгө төгрөг, хайр халамжаар дутагдаж гачигдаж байгаагүй болохоор тэр бүхэнд татгалзсан хариу өгч байлаа. Харин одоо бол сайн ханийхаа буянаар юугаар ч дутахгүй амьдарч байна. Миний хань миний анхны бөгөөд сүүлчийн сонголт байх болно. Аз жаргалаа би өөрөө хамгаалж чадна. Надад тийм ухамсар ч бий хүмүүжил ч бий. Бас сэтгэл байна" гэж ярьсан удаатай.

Монголын 14-дэх Топ модель маань бусад топуудаасаа гэр бүлтэй гэдгээрээ аргагүй онцгойрч чадсан. Ямартай ч  цаг ямагт гэр бүлээ хайрлаж, хамгаалах болно гэдгээ бардам хэлж чадсан анхны загвар өмсөгчөөр тодроод байгаа билээ.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.