Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Миний залуу нас
Утга зохиол

Миний залуу нас

Урлаг Урлаг21/12/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1381374_373560722774451_1608485400_n4483544802013-12-21-13-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хамгийн гоё дарсны амтанд шунаа л биз
Халамцуухан хэлсэн ганц хоёр үгэнд туниа л биз
Миний залуу нас
Хайртай гэргийнхээ энхрийлэлд жаахан давраа л биз
Хонгор амрагийнхаа хөхний товчинд хааяахан саатаа л биз Миний залуу нас
Аргадаж л болохгүй
Адуунд нь онголчихсон хүлэг шиг
Ончлоод тавьчих
Омголон байг, миний залуу нас
Аргамжиж л болохгүй
Адуунаас нь барилгүй хээрийн салхи унуулж
Онголж тахь
Омогшиж л байг, миний залуу нас
Арганд ч орохгүй хайрандаа
Алдуурвал ч алдуураг ээ, яадаг юм
Амьдрал нулимсгүй өнгөрчихвөл
Амтгүйхэн байна, залуу нас минь
Шүлэг шиг ховорхон төрж
Шүдэнз шиг олон асаж
Мэдэхийн тулд үхэж ч болох
Миний залуу нас бардамхан л байг
Уянгын шүлэг шиг оргилуун залуу нас минь
Унтарч л болохгүй, улам л илүү дүрэлз
Ухаарлын дуу шиг гуниггүй залуу нас минь
Ухарч л болохгүй, урагшаа л бадарч бай
Хүн өөрөө хүсэж л байгаа цагт
Хориглож л болохгүй шүү, залуу нас минь
Дотроосоо би зангирч, гаднаасаа би асаж
Монголоороо би омогшиж, Монголдоо би домогшиж
Мөнх л үлдье, залуу нас минь
Мөнхөд л бадраая, залуу насаа

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026
Утга зохиол Урлаг

Конгрессын номын сан дахь Монголын түүхэн баримтууд бүхий “Ларсон гүн” номыг нээв

13/05/2026
Утга зохиол Урлаг

“Өрнөдөд сурахаар одогсод” цомгийг монгол, герман хэлээр хэвлүүлжээ

12/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Дилов хутагт ба Оуэн Латтимор: Тив дамнасан өв” тусгай үзэсгэлэнгээс

15/05/2026

“TVET START-UP 2026” шинэ бүтээлийн эзэд тодорлоо

15/05/2026

Мөнгөн тоногтой бүрээ

15/05/2026

Каннын кино наадамд “Галзуу хурд” киноны одод Пол Уокерийн охины хамт оролцлоо

14/05/2026

Бейонсегийн цацагдаагүй дууг нь хулгайлсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноожээ

14/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.