Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Г.Эрдэнэбилэг хүүгийнхээ ангийн охинд туслахаар шийджээ
Оддын амьдрал

Г.Эрдэнэбилэг хүүгийнхээ ангийн охинд туслахаар шийджээ

Урлаг Урлаг25/12/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
erka_digital-middle_copy200889462013-12-25-09-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Г.Эрдэнэбилэг хүүгийнхээ ангийн охинд туслахаар шийджээ“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг хүүгийнхээ ангийн нэг охинд туслахыг олонд уриалж буй.

Тэрбээр цахим хуудсандаа “Манай хүүгийн ангид ээжтэйгээ амьдардаг нэг охин бий. Ээж нь сэтгэцийн өөрчлөлттэй болохоор ажил олддоггүй. Охин Гандангийн ойролцоох дэлгүүрээс будаа зээлэн авч, тагтаа хооллож буй хүмүүст зарж олсон мөнгөөрөө сургуулийнхаа цайны газраас ээждээ хоол авч өдрийг өнгөрөөдөг гэнэ. Гэр нь дулаан хучилгагүй тул тэд их даарч, “Бөмбөгөр” худалдааны төв орж дулаацдаг байна. Охин хичээлдээ дуртай болохоор даалгавраа сайн хийдэг гэсэн. Сайхан сэтгэлтэй хүмүүстэй нэгдэж, охинд чин сэтгэлээсээ тусалмаар байна” хэмээн бичжээ.

Цахим хуудасны найзууд нь түүний санаачилгыг дэмжиж, “Сайн болоорой” аян эхлүүлэн, охин, ээж хоёрыг дулаан байранд оруулж, хандивын данс нээсэн байна.

Охины ээжид эмчилгээ хийлгэхээр сэтгэлзүйчтэй ярилцаж буй аж.

Дуучин залуу “Бид охины нэр, хаягийг нууцлахаар шийдсэн. Учир нь сургуулийнх нь ойр орчинд ямар нэг хүндрэл үүсэхээс болгоомжилж буй. Тэднийг нэг удаа нүүрс түлээ, хоол ундаар тэтгээд орхих бус цаашид үргэлжлүүлэн туслах урт хугацааны ажил төлөвлөсөн” гэжээ.

Дашрамд дурдахад, Г.Эрдэнэбилэг таван хүүхэдтэй өнөр гэр бүлийн эзэн гэнэ.

Г.Цэцэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсжээ

07/05/2026
Оддын амьдрал Урлаг

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

06/05/2026
Оддын амьдрал Урлаг

Жон Малкович Хорватын иргэн боллоо

06/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсжээ

07/05/2026

Хосгүй үнэт зээгт наамал бурхадыг улсын тооллогод хамрууллаа

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.