Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Bravo»М.Магомаевын олон улсын VII уралдаанд Б.Доржнамжин оролцохоор шалгарлаа
Bravo

М.Магомаевын олон улсын VII уралдаанд Б.Доржнамжин оролцохоор шалгарлаа

Урлаг Урлаг30/10/2024Шинэчлэгдсэн:30/10/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей-2024” олон улсын уралдаан өнөө жил долоо дахь удаагаа болно. Энэ жил есөн орны 200 гаруй мэргэжлийн дуурийн дуучид нэгдүгээр шатанд оролцсоноос хоёрдугаар шатанд 81 дуучин тунаад байна. Хоёрдугаар шатанд шалгарсан дуучин Бүгд Найрамдах Чечень Улсын “Сувдан сондор” хэмээн өргөмжлөгдсөн Филармонийн тайзнаа ирэх арваннэгдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд өрсөлдөх юм. 

Тэгвэл, ОХУ-ын хөгжмийн дээд боловсролын тэргүүлэх академи, мэргэжлийн их, дээд сургуулиуд болон ОХУ-ын Большой, Мариинский, Новая опера, Геликон-Опера зэрэг томоохон театрууд, бүс нутгуудын эрдмийн театруудаас мэдүүлсэн тэргүүн гоцлоочдын дунд Гнесиныхны нэрэмжит Москвагийн Хөгжмийн академийн магистрантурт суралцаж буй 25 настай монгол оюутан Баатарын Доржнамжингийн нэр оржээ.

Сонирхуулахад, Б.Доржнамжин нь тун саяан Москва хотноо болсон “Grand stage award” олон улсын нэр хүндтэй уралдаанаас Гранпри шагнал хүртсэн билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Bravo Урлаг

“Нарны хүүхдүүд” олон улсын наамдын шилдгээр шалгарчээ

09/11/2026
Bravo Урлаг

Монголын бяцхан хийлчид олон улсын уралдааны гранпри шагнал хүртлээ

05/11/2026
Bravo Урлаг

“Молор” хамтлагийн бүжигчид олон улсын уралдаанаас хамтлаг, гоцлол төрлөөр шагнал хүртлээ

04/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Ирээдүйг аварсан аялал” хүүхдийн жүжгээс

13/11/2026

Найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэллээ

13/11/2026

Хулсан үзэг, бийр, таталган тигээр урласан монгол бичгийн бүтээлүүдийг дэлгэлээ

13/11/2026

“Говийн уянга” хамтлагийн 30 жилийн ой тохиож байна

13/11/2026

“Харандаа хад” байгалийн ховор тогтцын нэг

13/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.