Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Жүжигчин, найруулагч Шатарын Цэцэг Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо.
Одод

Жүжигчин, найруулагч Шатарын Цэцэг Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо.

Урлаг Урлаг27/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Screenshot_1_500x5004610174502013-12-27-09-13[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тэрбээр "Ховор хүмүүс", "Тэмцэл", "Хааны сүүлчийн хатан" зэрэг олон кинонд дүр мөнхөлсөн төдийгүй “Гарын таван хуруу” киноны Должин, “Өглөө” киноны Оюундарийн дүрээрээ олны танил болсон билээ. Мөн "Зуслангийн чөтгөр", "Еэ еэ, шар Будаа" зэрэг 20-иод кинонд гол болон туслах найруулагчаар ажилласан байдаг бөгөөд чамгүй олон кинонд дуу оруулсан ахмад уран бүтээлч билээ.

"Тунгалаг тамир" киноны Хонгорын дүрээрээ үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Н.Нямдаваагийн гэргий гэдгээр  нь түүнийг олон түмэн мэддэг юм. Түүнчлэн цөөн хэдэн уран бүтээлч гэр бүлүүдийн нэг болох энэ гэр бүлийн бүх гишүүд кино урлагтай  ямар нэг байдлаар холбогдсон байдаг. Тухайлбал, том хүү Н.Бадрал нь "Би чамд хайртай" киноны Баяраагийн дүрээрээ олны танил болсон бол бага хүү Н.Бат-Амгалан нь дөнгөж гуравхан настайдаа  “Дэгдээхий нас” киноны гол дүрийг бүтээж, жаахан томроод "Гарын таван хуруу" киноны бага хүүгийн дүрийг бүтээж байжээ. Тэрбээр “Төр засаг хийсэн бүтээсэн хөдөлмөрийг минь үнэлж ивээлээ хайрлаж байна. Урьд нь хүмүүс киноны нээлт, ёслоллын үеэр намайг гавьяат хэмээн дуудаж, энд тэнд тааралдсан хүмүүс ч гавьяат аа гэдэг байсан. Санаа зовж, зарим нэгэнд нь эгч нь гавьяат биш шүү дээ гэж хэлдэг ч дандаа тайлбарлаад байх хэцүү. Аргагүй л ард түмний амны бэлгээр боллоо” хэмээн ярьсан байна.
                                                                       

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.