Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Тусгаар тогтнол” үзэсгэлэн дэлгэнэ
Үзэсгэлэн

“Тусгаар тогтнол” үзэсгэлэн дэлгэнэ

Урлаг Урлаг26/11/2024Шинэчлэгдсэн:26/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тусгаар тогтнол” үзэсгэлэнг өнөөдөр /2024.11.26/ 16.00 цагт Монголын урчуудын эвлэлийн  Уран зургийн галерейд нээнэ.

Тусгаар тогтнол нь улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлаас гадна тухайн ард түмний оюун сэтгэлгээний онцлог, улс үндэстний нийтлэг үнэт зүйлсийг багцлан нэгтгэсэн нандин утга агуулга билээ.

Бидний монголчууд 1911 онд Үндэсний эрх чөлөөгөө эргүүлэн олж авч, тусгаар тогтнолоо сэргээсэн бол 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуульт улсаа тунхагласан бахархам сайхан түүхтэй.

Түүнээс гадна өв соёл, ёс уламжлал үндэсний сэтгэлгээ, оюун санааны тусгаар тогтнол нэн чухлаар тавигдсаар байна. Тэр дундаа дүрслэх урлагаар дамжуулан бид “Тусгаар тогтнол”-ын ач холбогдлоо тунхаглан зарласаар байх учиртай.

Дүрслэх урлагийн бүтээлүүдээр дамжуулан үндэсний онцлог, өөрийн өвөрмөц мөн чанарыг харуулж, соёлын болоод оюун санааны тусгаар тогтнолоо туг сүлд мэт өргөн дээдлэх, тэдгээр бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, түүгээр дамжуулан нийгэм, олон нийтэд тусгаар тогтнолын тухай ойлголтыг бэхжүүлэх нь төслийн зорилго юм.

“Тусгаар тогтнол” үзэсгэлэн ирэх арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Байнгын үзэсгэлэн 2026”-д Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг толилуулж байна

28/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн үргэлжилж байна

26/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сэтгэлийн Өнгө-3” үзэсгэлэн үргэлжилж байна

25/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Г.Эрдэнэчимэг төрсөн өдрөөрөө 100 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, хувцас бэлэглэжээ

29/08/2026

Гон Хё Жиний тоглосон “A Bona Fide Killer” цуврал үзэгчдийг байлдан дагуулж байна

29/08/2026

Жүжигчин Эллиотт Гулд 88 нас хүрлээ

29/08/2026

Улсын хүүхэд залуучуудын театр намар цагийн нээлтээ “18 дахь хаврын хайр” драмын жүжгээр хийнэ

29/08/2026

Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “No Other Choice” киноны эх роман “Сүх” нэртэйгээр Монголын уншигчдад хүрч байна

29/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.