Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гаргалаа
Дотоод мэдээ

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гаргалаа

Урлаг Урлаг03/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзадын дүр бүхий “Н.Норовбанзад” хоёр унцын мөнгөн дурсгалын зоос худалдаанд гаргалаа.

“Н.Норовбанзад” дурсгалын зоосны нээлтийн үйл ажиллагааг Монгол, Япон улсын соёлын харилцааны гэрээ байгуулсны 50 жилийн ойн хүрээнд Монголбанкны Эрдэнэсийн сангийн мөнгөн тэмдэгтийн танхимд зохион байгуулжээ.

Ардын жүжигчин Н.Норовбанзадын уран бүтээл нь “ЮНЕСКО”-ийн Аман ба соёлын биет бус өвийн шилдэг бүтээлээр бүртгэгдсэн бөгөөд Монгол үндэстэн, угсаатан, ястны эрт дээр үед бүтээж, олон зуун жилээр өвлөн эзэмшиж, хөгжүүлж ирсэн соёлын өвөрмөц, гайхамшигт өвийн нэг болох монгол ардын уртын дуу нь хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг нотолж, дэлхий дахинд баталгаажуулж, уянгалаг цээл хоолой нь дэлхийн олон оронд шуранхайлж, монгол ардын уртын дууны гайхамшгийг таниулж, бишрүүлсэн билээ. Түүнчлэн, тэрээр Москва хотод болсон Дэлхийн оюутан, залуучуудын их наадмаас алтан медаль, Японы Фүкүокагийн Азийн соёлын шагнал зэрэг олон улсын шагналыг хүртсэн юм.

Монголбанкнаас улс орны түүхэн үйл явдал, алдар цуут хүмүүс, өв соёл, спортын амжилт үзүүлсэн гавьяатнуудыг онцлон дурсгалын зоос гаргадаг уламжлалтай. “Намжилын Норовбанзад” дурсгалын мөнгөн зоосыг хоёр унц буюу 62.2 гр жинтэй, 38.61 мм диаметртэй, смартминтинг, хай рилийф (smartminting, high relief) технологиор “Койн инвест траст” компанид үйлдвэрлэжээ.

Дашрамд дурдахад, Монголбанкны Эрдэнэсийн сангаас жил бүр эрхлэн гаргадаг “12 жил” цувралын “Могой жил” мөнгөн дурсгалын зоосыг монгол уламжлалт аргаар баруун гартаа галын дөлийг бадрааснаар дүрсэлж, smartminting, high relief технологиор үйлдвэрлүүлсэн бөгөөд “Могой жил” франчайз зоос гурван төрөл, “Лихтенштэйн 100 жил”, “Эргэлт”, “Үлэг гүрвэл Aves” зэрэг дурсгалын зоосыг шинээр худалдаанд гаргасан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

Баянхонгор аймгийн сурагчид олон улсын бүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ

07/09/2026
Балет Урлаг

Монгол Улсын консерваторын сурагчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

05/08/2026
Балет Урлаг

Балетчин хүүхдүүд Харбины уралдаанаас хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026

Өнөөдөр жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр

09/09/2026

Адам Сэндлер 60 нас хүрлээ

09/09/2026

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.