Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монголын Үндэсний Археологийн Музей”-н барилгын эскиз зургийн уралдааны дүн гарчээ
Нийгэм

“Монголын Үндэсний Археологийн Музей”-н барилгын эскиз зургийн уралдааны дүн гарчээ

Урлаг Урлаг07/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC0825712854418942013-11-13-09-17[www.urlag.mn]9071422502014-01-07-09-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ССАЖЯамны зүгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монголын Үндэсний Археологийн Музей”-г  байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тиймээс ССАЖЯам тус музейн барилга, байгууламжийн макет, орчны зураг төслийг шалгаруулах нээлттэй уралдаан зарласан юм.

Энэхүү уралдаан нь ССАЖЯамнаас музейн эскиз зураг гаргах уралдааны эхнийх нь бөгөөд энэ ондоо багтаан Дүрслэх Урлагийн шинэ музей, Байгалийн Түүхийн Музей, Угсаатны Зүйн музейн аялал жуулчлалын цогцолбор гэсэн гурван музейн концепцийг бэлэн болгож эскиз уралдаан зарлах юм.

Яамнаас хагас жилийн хугацаанд “Монголын Үндэсний Археологийн Музей”-н концепцийг англи, монгол хэлээр гаргасан байна. Уг концепцийн хүрээнд археологийн музейнд зургаан танхим бүхий үзмэрүүд байрлах хэсэг шаардлагатай байгаа аж.

Үүнд:
1. Чулуун зэвсгийн үеийн үзмэр
2. Хүрэл зэвсгийн үеийн үзмэр
3. Төмөр зэвсгийн түрүү үеийн үзмэр
4. Хүннүгийн үеийн үзмэр
5. Уйгурын үеийн үзмэр
6. Эзэнт гүрний үеийн үзмэрийн танхим тус тус байрлах аж.

ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл "Хаана ч дэлгэгдэж чаддаггүй олон сайхан үзмэрүүд манайд байдаг. Гэтэл үүнийгээ бид музейн зориулалттай бус жирийн нэгэн гурван давхар байшинд аваачаад тавчихаж болохгүй юм. Тухайн үзмэртээ тохирсон байгууламж, гэрэлтүүлэг, тайз тавцан байснаар жинхэнэ утгаараа музейн үйл ажиллагаа явагдах ёстой. Мөн зураг төсөлгүй бол улсын төсвөөс мөнгө хувиарлах боломжгүй байдаг бөгөөд музейтэй болохын тулд бидэнд зураг төсөл, эскиз гаргах шаардлагатай байгаа юм. Тиймээс уралдааны тусламжтайгаар энэ ондоо багтаад эскизээ гаргаж ирэх оны төсөвт барилгынхаа үнэ өртөгийг шингээж оруулах бололцоотой болох юм" гэсэн юм.

ССАЖЯ-наас “Монголын Үндэсний Археологийн Музей”-н барилгын эскиз зураг шалгаруулалтын уралдаанд дотоод гадаадын компани, хувь хүн, уран бүтээлчдээс нийт 22 бүтээл ирсэн бөгөөд шүүгчдийн комиссын хурлаар 1-р байранд Барна Архитект ХХК, 2-р байранд С.Дэлгэр, Ж.Дэлгэрбаяр, О.Золзаяа нарын хамтын бүтээл, 3-р байранд С.Очир-Эрдэнэ нар тус тус шалгарсан юм. Харин өнөөдөр эдгээр шалгарсан уран бүтээлчдийг Ц.Оюунгэрэл сайд яаман дээрээ 9.30 цагт хүлээн авч уулзан, шагналыг нь гардуулан өгнө.

Холбоо барих утас: 99030651, 99832119, 88118075

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн хамгийн том гэр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бий

14/08/2026

Дуучин Д.Болд, Ука нар хамтарлаа

13/08/2026

Жонни Депп, “Dior”-ын хамтрал үргэлжилсээр байна

13/08/2026

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ан Пан Сок 64 насандаа таалал төгслөө

13/08/2026

Их Британийн хамгийн том “Harry Potter” дэлгүүр Лондонд нээгдэнэ

13/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.