Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Монгол нүүдлийн зан үйл өвийг ЮНЕСКО-д бүртгэлээ
Дотоод мэдээ

Монгол нүүдлийн зан үйл өвийг ЮНЕСКО-д бүртгэлээ

Урлаг Урлаг06/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Парагвай улсад болж буй ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр ээлжит чуулганы үеэр “Монгол нүүдлийн зан үйл” өвийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэлээ. Энэ нь Монголоос ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дахь өв болж байна.

Дэлхий дээр нүүдлийн болон суурин хэмээх соёл иргэншлийн хоёр үндсэн төрөл бий хэдий ч олон мянган жилийн түүхийн он цагийн эрхээр нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёл, ёс заншил хувиран өөрчлөгдөж, дэлхий дээр нүүдлийн соёлын ул мөр улам бүр бүдгэрч байна. Тийм ч учраас хүн, мал, байгалийн харилцан шүтэлцээн дээр бий болсон монголчуудын уламжлалт аж төрөх арга ухааны нэг “Монгол нүүдлийн зан үйл”-ээ UNESCO-ийн “Соёлын биет бус өвийн конвенц”-д бүртгүүлэхээр илгээсэн талаар Соёлын сайд онцолж байв.

“Монгол нүүдлийн зан үйл” өв нь нүүдэллэх нутаг бэлчээр сонгох, нүүх өдөр судар сонгох, нүүдэл ачааллах, бууц сууриа цэвэрлэх, шинэ буусан газар нутгаа аргадах, бэлчээрийн нөөц, даацыг өөрийн болон айл саахалтын мал сүргийн бүтэц, тоо толгой, зэрлэг амьтан, ургамлын тархац, нутагшилтай уялдуулах байдлаар мал сүргээ хариулах, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг олон уламжлалт мэдлэгийг өөртөө багтаасан, уламжлалт мэдлэгийн цогц тогтолцоо, зан үйл юм.

Энэ өвийг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлэхээр судалгаа шинжилгээний ажлуудыг зохион байгуулсан.

Мөн ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд манай улсад ирж, нүүдлийн соёлын өвийг судалсан бөгөөд эрдэмтэн судлаачид, мянга мянган малчдын оролцоо, дэмжлэгтэйгээр уг өвийг үнэлэн, батламжилсан хэмээн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

Дэлхийн “А” зэрэглэлийн “Арабеск” балетын уралдаанд монгол оюутнууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарлаа

01/05/2026
Дотоод мэдээ Урлаг

Оюутан Ж.Жинжиймаа “Үлэмж яруу-7” уралдааны тэргүүн байр хүртлээ

30/04/2026
Дотоод мэдээ Урлаг

Монголын баг олон улсын А зэрэглэлийн циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ

21/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни “Dazed Korea” сэтгүүлийн нүүрийг хагас нүцгэн чимлээ

20/05/2026

“Moving” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэлжээ

20/05/2026

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 80 нас хүрч байна

20/05/2026

Баримтат гэрэл зургийн төлөөлөл Д.Давааням “Алтан гадас” одонгоор шагнууллаа

20/05/2026

Т.Үжингүнж шилдэг таван моделийн нэгээр шалгарлаа

20/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.