Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай
Жүжиг

Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай

Урлаг Урлаг08/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1551588_698856183479652_84859421_n2191677832014-01-08-15-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Бодож сууна, надад дурласан гэх тэр нэгэн залуугийн тухай. “- Хүний урманд хурууныхаа үзүүрийг ч өгсөнгүй, хөгийн их зантай,  ааш муутай амьтан юм даа чи” хэмээн хослол өмссөн цэмцгэр эрээс гарамгүй уур цацалсаар явж одсон тэр нэгэн залуутай тийнхүү гэнэт тааралдана чинээ зүүдэлсэнгүй. 

Гэм хийгээгүй хэрнээ жаахан хүүхэд шиг загнуулж хоцорсон тэр өдрийг бодохоор  инээд ч хүрэх шиг.  Юм бүхэн учиртай гэдэг байх аа? Хэн нэгэнтэй мөр зэрэгцэн зөрөөд өнгөрөх нь хүртэл хэдэн мянган жилийн ерөөлтэй гэдэг. 

Уулзалгүй удсан нөхөд цугларч, инээд наргиан, хөөр баярын халуун уур амьсгал бүрэлдсэн найзын маань байрны найран дээр чи эхнэрийнхээ дэргэд дөнгөтэй амьтан шиг суух чинь ямар инээдтэй харагдаж байсан гэж санана. Сэтгэлдээ нөмрүүлсэн энэ хэврэгхэн нөмрөгийг чинь хуу татаад хаяхад цаанаас нь ямархан дүр төрх гарч ирэхийг би гадарлах тул харцаа буруулан хулмаганаж, байсхийгээд л шилэн хүзүүгээ маажих чинь өрөвдөлтэй харагдсаныг хэлээд яахав.  Эхнэрийнхээ дэргэд биеэ барьж, дүр эсгэн байн байн хоолойгоо засч суух чинь зохихгүй байсан шүү. Гэвч үнэндээ энэ чинь хамгийн ихээр таалагдсан.
Яагаад гэж  үү? Дурламаар сайхан харагдсандаа надад таалагдсан гэж бодож байна уу? Огтхон ч үгүй шүү залуу минь. Хэдийгээр дүрэм журамтай эрийн дүрд тоглох гэж хичээж, хөгөө тарьж байгааг чинь мэдсэн ч “овоо” шүү гэх сэтгэл төрсөн юм. Бусдын хажууд түүнийгээ хүндэлж буйгаа худлаа ч гэсэн итгүүлэх гэж багтай инээдээр халхалж суугааг чинь үнэлсэн төдий хэрэг.

Энэ орчлонгийн бүх эрчүүд чамтай адилгүй биз ээ. Өрөөлийн аягатай хоол руу өнгийх увайгүй сэтгэлгүй болохоор чиний нүдэнд өнөөх “хөгийн их зантай, ааш муутай амьтан” хэвээрээ үлдсэндээ баяртай явдаг юм. Хоромхон зуурын настай хортон ургамал шиг зуурдын учралд угаасаа дургүй. Үүнийг чамд ойлгуулах гэж хувь тавилан бээр  цаг хугацааны галт тэрэгний тэрхэн зөрлөгт чи бид хоёрыг уулзуулсан байж мэднэ. Эхнэртэээ хичнээн хайртайгаа хэнээс ч санаа зоволгүйгээр харуулдаг залууг харахаар эр хүнд итгэх итгэлийн минь гал бадардаг юм.  Ханийн түшиг, гэрийн эзэн “Эр хүн” таны хайр гэргийн тань харцнаас гэрэлтдэгийг хэзээ ч битгий мартаарай.                                            

Э.Үржинханд

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025
Утга зохиол Урлаг

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025
Утга зохиол Урлаг

Сэтгүүлч Т.Дарханхөвсгөл “Миний Анир” шүлгийн ном гаргажээ

20/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.