Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Эрхэмсэг” хамтлагийн бие даасан тав дахь тоглолт энэ сарын 22-нд болно
Reels

“Эрхэмсэг” хамтлагийн бие даасан тав дахь тоглолт энэ сарын 22-нд болно

Урлаг Урлаг13/12/2024Шинэчлэгдсэн:13/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний урлагийн их театрын дэргэд байгуулагдсан мэргэжлийн бүжгийн “Эрхэмсэг” хамтлагийн 15 жилийн ой тун удахгүй тохионо. Эл ойгоо угтан тус хамтлагийнхан бие даасан тав дахь тоглолтоо “Эрхэмсэг оршихуй” нэртэйгээр арванхоёрдугаар сарын 22-нд “Хүрээ Майдар дуган”-д хийхээр болжээ. Тус хамтлагийн гишүүн, бүжигчин М.Бямбааг онцольё.

М.Бямбаа 2004 онд Хөгжим бүжгийн коллеж төгссөнөөсөө хойш өнөөг хүртэл Үндэсний урлагийн их театраар овоглож буй. Түүнийг бүжгийн урлагт дурлагсад “Нарны домог”-ийн Алунгоо, “Монголын их хатдын туульс”-ын Сорхогтун хатан, “Цуутын цагаагч гүү”-ний Ээж зэрэг дүрүүдээр нь андахгүй. Түүнчлэн “Тамгагүй төр” жүжгийн Үнэгээс гадна “Зүрхээр наадагч, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Шуугиан таригч”, “Миний эхнэр тагнуулч” зэрэг уран сайхны кино, “Боловсрол” телевизийн “Гэрлэн дохио” олон ангит кинонд тоглосон авьяаслаг уран бүтээлч юм. М.Бямбаа театрынхаа уран бүтээлүүдэд оролцохоос гадна ОХУ-ын Большой театр, БНХАУ-ын Бээжин хотод Сувдан театр зэрэг дэлхийн алдартай театруудын тайзнаа ардын уламжлалт монгол бүжгийн урлагийг олон улсад сурталчилж байв. Түүнчлэн Зууны манлай бүжиг дэглээч, Төрийн соёрхолт Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн уралдааны тэргүүн байр, “World dance grand prix” олон улсын уралдаанаас гранпри шагнал хүртэж байлаа.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын төрсөн өдөр

06/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр

22/04/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Р.Эмүжин “Сэнтий” дөрвөн боть түүхэн романаа уншигчдад хүргэлээ

07/05/2026

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

07/05/2026

Шоронд туурвисан бүтээлүүдээ хураалгаж, мөрдлөг мөшгөлтөд өдөр бүр байсан найрагч

07/05/2026

Уран бүтээлч BLOO “Super Concert”-д оролцохоор Монголд ирнэ

07/05/2026

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.