Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Хөгжмийн зохиолын шилдэг бүтээлийг тодрууллаа
Дотоод мэдээ

Хөгжмийн зохиолын шилдэг бүтээлийг тодрууллаа

Урлаг Урлаг26/12/2024Шинэчлэгдсэн:26/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Засгийн газрын “Журам батлах тухай” 2023 оны 391 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-ын хэрэгжилтийг хангаж, 2024 онд улсын санд худалдан авах хөгжмийн зохиолын оны шилдэг бүтээлийг шалгаруулж, бүтээлийн эздэд батламж гардууллаа.

Шинэчлэн батлагдсан журмын дагуу Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос улсын санд худалдан авах шилдэг бүтээлийн шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтэд үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2024 оны А/174 дүгээр тушаалаар баталгаажуулсан аж.

Хөгжмийн зохиолын 2024 оны шилдэг бүтээлээр:

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Fantasia” үндэсний найрал хөгжимд зориулсан уран сэтгэмж;

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Арга билиг” морин хуур, ятгын хослолд зориулсан концерт;

Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын “Эх нутаг минь” морин хуурын найралд зориулсан концерт;

Төрийн соёрхолт, УрлагийнгГавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Мөнхболдын “Ян-Егийн эгшиглэн” төгөлдөр хуурын триод зориулсан бүтээл;

Хөгжмийн зохиолч Т.Мөнхбаатарын “Дөрвөл” чавхдаст хөгжмийн дөрвөлд зориулсан бүтээл;

Хөгжмийн зохиолч Э.Бумдарийн “The beginning of an endless imagination” квинтетэд зориулсан бүтээл тус тус шалгарлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

Монгол Улсын консерваторын сурагчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

05/08/2026
Балет Урлаг

Балетчин хүүхдүүд Харбины уралдаанаас хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ

03/08/2026
Дотоод мэдээ Урлаг

“Хүүхэд хөгжлийн төв”-ийн сурагчдын тайлан тоглолт боллоо

04/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026

Женни энэ долоо хоногт шинэ цомгоо гаргана

24/08/2026

Энтони Хопкинс хөгжмийн анхны цомгоо гаргалаа

24/08/2026

Мэрилин Монрогийн дүр төрхтэй барби худалдаанд гарлаа

24/08/2026

50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ

24/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.