Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Дэлхийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцарт энэ өдөр мэндэлжээ
Сонгодог урлаг

Дэлхийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцарт энэ өдөр мэндэлжээ

Урлаг Урлаг27/01/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын нэг В.А.Моцарт 1756 оны энэ өдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр мэндэлжээ. Австрийн үзэсгэлэнт Зальбург хотноо хөгжимчин Леополд Моцартын гэрт төрсөн Вольганг Амадей Моцарт багын л хөгжмийн суу билэгтэй, авьяаслаг хүү байжээ.

Тэрбээр гурван настайдаа хөгжим сурч, дөрвөн настайдаа анхны бүтээлээ бичиж, зургаан настайдаа гэр бүлийнхээ хамт дэлхийн байлдан дагуулан аялан тоглолтын замд гарч байв. Энэ цаг үеэс дэлхий дахинаа В.А.Моцартын нэр алдар цуурайтаж эхлэв.

12-хон настай хүүд дуурь бичих санал ирж, 14 нас хүрмэгц дуурийн орон Италид аялж, 22 настайдаа Моцарт хэдийнэ гурван зуу гаруй бүтээл туурвисан туршлагатай хөгжмийн зохиолч болсон байв. 1731 онд Моцарт Венад очиж, амьдарлынхаа эцэс хүртэл суусан бөгөөд сүүлийн арван жил түүний уран бүтээлийн цэцэглэл, мандал мөн хамгийн алдарт бүтээлүүд нь гарсан үе байсан гэдэг. Моцарт Вена дахь немцийн театрын захиалгаар “Хүүхэн хулгайлсан нь” хошин дууриа бичиж, 1788 оны зун өөрийн хамгийн алдартай, сүүлийн гурван симфонио бичжээ.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Моцарт алдарт “Донжуан”, “Увидаст лимбэ” дууриа бичсэн гэдэг. 36-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзэж, өвчиндөө шаналан гэртээ насан эцэслэсэн Моцарт нийт 626 зохиол бичсэнээс 17 дуурь, нэг оратори, гурван магтуу, 18 месс, симфони дуулаачийн 70 орчим зохиол, 49 симфони, найрал чуулга хөгжмийн 40 орчим зохиол, зургаан тавал, 27 дөрвөл, 60 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, төгөлдөр хуур найрал хөгжмийн 21 концерт, хийлийн таван концерт, төгөлдөр хуурын 20 сонат хийлийн 35 сонат зэргийг туурвижээ.

Хэдий уран бүтээлийн оргил насан дээрээ хорвоогийн мөнх бусыг үзсэн ч түүний нэр алдар, суут бүтээлүүд одоо ч дуурсагдсаар…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, хийлч Б.Билгүүн нар нэгэн тайзнаа

12/05/2026
Балет Урлаг

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026
Дуурь Урлаг

“Ламбугайн нулимс” дуурь тайзнаа дахин амилна

06/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026

Өнөөдөр “Про” театрын жүжигчин Э.Буд-Эрдэнийн төрсөн өдөр

13/05/2026

ФОТО: “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёл, урлагийн үдшээс

13/05/2026

Реппер ThunderZ “ТЭНГРИ” тоглолтдоо 50 дууг амьд хөгжимтэйгөөр сонордуулна

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.