Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монголын дүрслэх урлаг дахь хөрөг зураг” үзэсгэлэнд 160 бүтээл дэлгэжээ
Үзэсгэлэн

“Монголын дүрслэх урлаг дахь хөрөг зураг” үзэсгэлэнд 160 бүтээл дэлгэжээ

Урлаг Урлаг06/02/2025Шинэчлэгдсэн:06/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хорин нэгдүгээр зууны эхэн үеийн “Монголын дүрслэх урлаг дахь хөрөг зураг” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн галерейд нээлээ.

Монголын дүрслэх урлаг нь энэ зууны эхэн үеэс олон төрөл, чиглэл, урсгалаар баяжин хөгжиж байна. Үзэсгэлэнгийн танхимд уламжлалт уран зураг, баримал, гэрэл зураг, орчин үеийн урлаг буюу видео арт хэлбэрээр бүтээлээ туурвидаг  100 гаруй уран бүтээлчийн 160 гаруй бүтээлийг дэлгэжээ.

Тус үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлч Г.Сэр-Од, “Хөрөг зураг нь бодит хүний төрх байдлыг уран сайхны дүрээр дамжуулан гаргадаг. Миний номын ах, зураач Х.Ууганбаяр түүхэн зургаар дагнан бүтээлээ хийдэг. Түүний хөргийг өөрийнх нь зурсан “Айсуй” бүтээлийнх урд зурсан. Энэ зургийг зурж байхдаа юу мэдэрч, бодож байсан тэр бүгдийг нь шингээхийг хичээсэн” хэмээн өгүүллээ.

Мөн, уран бүтээлч Б.Энхчулуун тус үзэсгэлэнд видео арт, баримал хоёрыг хослуулан бүтээсэн “Тархи угаагчид”, “Далигийн сэрэхийн өмнөх зүүд” бүтээлээрээ оролцож байна. Түүний хувьд уран зураач мэргэжилтэй ч сүүлийн үед баримал сонирхох болсон. Иймдээ ч баримал, видео арт хослуулан “Тархи угаагчид” бүтээлээ хийсэн байна. Ингэхдээ, дэлхийн шилдэг, улс төрч, илтгэгч Уинстон Черчилль, Адольф Гитлер, Иосиф Сталин зэрэг зургаан хүний баримлыг бүтээж, магнай хэсэгт нь жижиг дэлгэц байрлуулсан. Үүнийг удаан ширтвэл ховсдуулж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ.

Харин, “Далигийн сэрэхийн өмнөх зүүд” бүтээлээ мод, төмрийн холимог аргаар 2016 онд урласнаа Б.Энхчулуун тайлбарлаад, “Испанийн XX зууны хамгийн нөлөө бүхий уран зураач Салвадор Дали нь зургандаа урт нэр өгдөг онцлогтой. Түүний нэг бүтээл нь “Анар жимсийг тойрон эргэж буй зөгийний сэрэхийн өмнөх зүүд” нэртэй байдаг юм. Би үүнээс санаа авч энэ бүтээлээ нэрлэсэн. Ер нь бүтээлдээ алдар нэртэй хүмүүсийн дүрсэлж онцлох дуртай” хэмээсэн юм.

“Монголын дүрслэх урлаг дахь хөрөг зураг” үзэсгэлэнгээс дүрслэх урлаг дахь хөрөг зургийн хөгжил ямар шатандаа явж байгааг харах боломжтой. Үзэсгэлэнгийн үеэр хөрөг зургийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, уран зургийн  мастерууд ирж лекц уншиж, хичээл заах юм.

Үзэсгэлэн энэ сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Эвхмэл бичгийн гайхамшгийг харуулах “Отгонбаатарын оролдлогоос” үзэсгэлэн дэлгэлээ

04/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэнгээ нээв

03/09/2026
Үзэсгэлэн Урлаг

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

02/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эндрю Гарфилд “Prada”-гийн шинэ коллекцийг сурталчиллаа

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв

04/09/2026

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч Бейонсе 45 нас хүрлээ

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.