Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Малчин түмний дуучин Ч.Алтантүлхүүр есөн ахмадад сар шинийн бэлэг гардууллаа
Одод

Малчин түмний дуучин Ч.Алтантүлхүүр есөн ахмадад сар шинийн бэлэг гардууллаа

Урлаг Урлаг27/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
key_36306342882014012710479313142062014-01-27-11-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ДБЭТ-ийн дуучин Ч.Алтантүлхүүр хөдөө аж ахуйн сэдэвтэй, эрдэнэт сүргийг магтан дуулсан дуунуудаар анх удаа “Таван эрдэнийн орон” хос цомгийг гаргаж, малчин түмний дуучин өргөмжлөлийг хүртээд байгаа.

Түүний “Таван эрдэнийн орон” хос цомгийн баяр өнгөрөгч бямба гаригт буюу нэгдүгээр сарын 25-нд Мишээл экспо төвд зохион байгуулагдаж буй сар шинийн үзэсгэлэн яармагийн үеэр болж өнгөрсөн юм. Газар газраас цугласан хөдөөгийн ард түмэн сар шинийнхээ бэлтгэлийг базааж явах зуур болсон энэхүү цомгийн баярыг МУСГЗ Д.Цоодол хөтөлж, МУГЖ, Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын дуучин С.Ганзориг ая дууны мялаалга өргөж нижгэр болж өнгөрсөн юм.

Мөн “Гүйгүүл морин” дуугаар олны танил болсон СТА А.Хосбар дуучин Ч.Алтантүлхүүрийн хамтаар дахин дуулж амьдруулсан “Зүүдэлж жаргаах амраг” дууг өргөн барьсан. Хамгийн гол нь малчин түмний дуучин Ч.Алтантүлхүүрийн хувьд өөрийн уран бүтээлийн танилцуулга, “Таван эрдэнийн орон” цомгоор дамжуулан ямар уран бүтээлүүдийг дахин шинэ хөгжмийн найруулгаар дуулж амьдруулан дүрсжүүлсэн зэргээ хуран цугларсан олонд танилцуулсан юм. Энэхүү үйл ажиллагааны бас нэгэн сонирхолтой хэсэг нь хүрэлцэн ирсэн ахмад буурлуудыг баярлуулахад оршсон юм.

Түүний цомгийн баярыг дэмжин ажилласан “Мишээл” групп болон Ч.Алтантүлхүүр хамтран 70 болон 80-аас дээш насалсан ахмад буурлуудад сар шинийн бэлэг гардууллаа. Хамгийн анхны азтан өндөрө настан морин хуур хөгжмийг хүртсэн бол удаах нь ундаа амттаны багц, мөн цагаан идээний багц, иж бүрэн тавгийн идээ, хонины бүтэн ууц гэгчлэн есөн ахмад настан сар шинийн өмнөхөн магнай тэнийж, баярласан үйл явдал давхар боллоо. Энэ хавар өөрийн бие даасан тоглолтыг үзэгч түмэндээ хүргэхээр зорьж яваа дуучин Ч.Алтантүлхүүр зөвхөн дуурийн театрын тайзнаас үзэгчидтэй уулздаг байсан бол одоо хүн бүрийн аманд аялагддаг “Түмэн сүрэг”, “Тэмээчний дуу”, “Баянмонгол”, “Хоньчны суурь манайх”, “Үхэрчин хүү” гэгчлэн алтан үеийн хөдөө аж ахуйн дуунуудаар монгол түмэнтэй золгож байгаа юм. Эрдэнэт сүргүүдийг магтан дуулсан эдгээр дуунууд нь орчин үеийн хүүхэд, залууст ч мөн монгол орны байгаль, баялаг болсон мал, түүнтэй монголчууд хэрхэн зохицон амьдарч ирсэн сэдвүүдийг танин мэдэх давуу талтай аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.