Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Намар оройн бодол
Утга зохиол

Намар оройн бодол

Урлаг Урлаг27/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1_4_4324839112342014-01-27-12-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1_4_432.jpg

Нуурын шувууд зэгсээ тойрч ганганаад
Нуруулдсан бухлын дэргэд шаазгай сууж шагшираад
Моддын навчис хааяахан салхи хөлөглөн дэвээд
Морьдын төвөргөө улам чанга сонсогдоод
Намрын улирал аа гэж ийм л байдаг даа

Ээжийн өргөсөн сүү үе үе бороо болж хувираад
Ээмгэнд нь туссан наран дэндүү алсуур гэрэлтээд
Хойд айлын эгчмэд бүсгүй хэзээ ирэх нь мэдэгдэхгүй алга болоод
Хойноос нь гүймээр ч юм шиг сэтгэл огшоод
Намрын улирал аа гэж ийм л байдаг даа

Аавын хурааж ирж байгаа адуу монгол бичиг шиг зурайж үзэгдээд
Ааруул дүрсэн аягатай цайны амсар дээр ялаа ганц нэгээр суугаад
Унагаа барих гэж яарсан би чөдөр, ногтоо мөрөлж гүйгээд
Унзтай цайгаа уусангүй гэж ээж араас зандраад
Намрын улирал аа гэж ийм л байдаг даа

Өвсний толгой урьдынхаас илүү нахилзаад
Өвгөн болсон аав минь дээлээ шуухаа байгаад
Хужиртай талын нууранд мал ундаалж тогтохгүй
Хуйсагнуур салхины үзүүрээс борооны дусал мэдрэгдээд
Намрын улирал аа гэж ийм л байдаг даа

Хөхүүртэй айраг уруул чимчигнүүлж толгойд гараад
Хөөрхөн борлогийг чадахгүй ч гэсэн аяламаар санагдаад
Нарийн дэлт хээрээ унаж уургаа барьж мордохоор
Найранд очиж агсам тавьмаар ч юм шиг ханхалзаад
Намар цаг аа гэж ийм л байдаг даа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Нобелийн шагналт Хан Ганы номын дэлгүүр хаалгаа барьжээ

09/07/2026
Утга зохиол Урлаг

Айлтгүйн-Төмөр-Очир Монгол Улсын Ардын уран зохиолч цол хүртлээ

07/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.