Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Болор цом 31” хүртсэн шүлэг: Хэзээ ба хожмыг өгүүлэх Зангирмал үгс
Утга зохиол

“Болор цом 31” хүртсэн шүлэг: Хэзээ ба хожмыг өгүүлэх Зангирмал үгс

Урлаг Урлаг28/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Bolor-tsom581424602014-01-28-09-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

31 дэх жилийн  "Болор цом" яруу найргийн наадам Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болж өндөрлөсөн.  Энэ жилийн “Болор цом”-ыг яруу найрагч Л.Моломжамц хүртсэн юм. Түүний "Болор цом" хүртсэн шүлгийг хүргэж байна.


Хэзээ ба хожмыг өгүүлэх Зангирмал үгс
Хорвоо дээр би ирж байснаа ч санах шиг алсад тэмүүлэн буйгаа ч тунгаах шиг
Хувьхан заяа тэнгэрээс тольдон намрын бороо цонхны цаана ч бас Сантын минь талд ч хөшиглөж байх шиг
Хорин жилийн тэртээд үлдсэн, аль эсвэл намайг үлдээсэн эмгийн минь дуу ч сэтгэлд хүүрнэн байх шиг
Хоног өдрүүдийг туулсан залуугийн мөр- шаргалхан хавтаст ном дотор биед минь сэрчигнэн буйг ч хуудас хуудсаар нь уншиж суунам

Зүсэрч байгаа бороо өнөөх л миний дотор буй гэнэхэн насны минь бүлэг дурдатгалууд
Хэдэн мянган үсэгний цаана нуугдах багын амрагийн дуртмал царай, зангирмал үгс, уйлсан нулимс
Зүйлийн хорвоод төөрүүлсэн олон зам, түүний дундаас миний олж чадсанаа гайхах нэг л үнэн бодомж
Хэзээ ба хожим дахин олоход хэтийдсэн бүдэг дэнлүүт үдшүүдээ ч гайхан бахдаж байна

Энэ миний дотор буй тэр л хуудсууд зарим нь их тод, зарим нь хэт бүдэг, урсаж балартсан
Энэ намрыг л ганцхан давж чадаад үгүйрэн хийсч одох нь их юм
Энэ миний сэтгэлд буй сүүлчийнхээ хүчээр тодроод сарнин урсаж буй дурсамж бүхнээ би
Эцэнгэр намрын бороот салхи, тогоруудын гэрэлт хүзүүнд зүүн уйтгарлан үлдэж буйгаа ч ойлгох юм

Миний дотор шувуу шиг бууж ааль юугаа дэлгэсэн мартагдахын аргагүй хонгорхон охинд ч
Миний багадаа унадаг байсан хайртай хүлгийн минь тунгалаг нүдэнд ч
Дэндүү багад минь одсон ч энхрий дотно хайрлан ширтдэг байсан ээжийн минь хөрөгт ч
Хэзээ ба хожим дахин ингэж учрахгүйн тулд л би зүүгдэн уймардаг ч байж болох юм

Этгээд намрын бороо цонхон цаана сэтгэл уйлан элэглэвч,
Эгэл нандин дурсамж дурсамж бүхнийг минь салхиaраа хийсгэн үгүйрүүлэвч
Эх нутгийн минь аглагт хэвтэх норсон чулуудын болор гэрэл бүхэн цугаар
Хэзээ ба хожмын минь зүгт уйтгарлашгүйн хүчээр сацарнам бусуу даа.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Киану Ривзийн анхны роман Японы шагналд нэр дэвшлээ

21/04/2026
Утга зохиол Урлаг

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна

20/04/2026
Утга зохиол Урлаг

Уильям Шекспирийн Лондон дахь гэрийн байршлыг тогтоолоо

17/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS хамтлагийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ

22/04/2026

“Алтан өргөө” олон улсын кино наадам ирэх тавдугаар сарын 15-17-нд болно

22/04/2026

Гавьяат жүжигчин, дуучин С.Баасандорж “Хавар хайр” уран бүтээлийн тоглолтоо хийнэ

22/04/2026

Чюаньжоугийн Хүүхэлдэйн театрынхан Монголд тоглоно

22/04/2026

Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ

22/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.