“ Доширак “ гэж киночдын нууцхан ярьдаг элдэв төрлийн инээдмийн кинонууд шинээр мэндэлсээр. …Тэгвэл “Захиалгатын “ гэж танигддаг жүжигчин Р.Адъяа маань тэр кинонууд дээр ороод гарчихсан бужигнуулж л явдаг.Сураг сонсвол 20 гаруй тийм инээд бэлэглэдэг том бага дүртэй кинонууд мань жүжигчинд байдаг гэнэ шүү.
Харин ирж буй шинэ жилд тэр жүжигчний карьертаа тэсрэлт хийж, бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ. Чингэхдээ хошигнох нь бүү хэл эсрэг дүрийн хэрцгий араншинтай залуугийн дүрийг бүтээсэн гэнэ. Хамтран тоголсон жүжигчдийн багийнхан ч,найруулагч нар нь ч Адъяагийн энэхүү авъяас чадварыг үнэлсэн байна лээ.
Бяцхан нууц дэлгэхэд удахгүй нээлтээ хийх гэж буй “Анирлагч “ бүрэн хэмжээний уран сайхны кинонд мисс жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй хамтран тоголсон бөгөөд одоо дээрхи зураг шигээ сайхан харьцаатай бус жинхэнэ хонь чоно болж тоголсон хоёр аж. Мөн сайх жүжигчин залуу маань өөрийн хүүгийн нэрээр нэрлэсэн “ Амар медиа “ продакшныг гар сэтгэл нийлсэн нөхөдтэйгөө байгуулсан бөгөөд өөрөө бие даан продюсерлэсэн “ Анирлагч “ уран сайхны кино энэ 2-р сарын 5 нд нээлтээ хийх юм байна. Ингэхээр “Помагите нам “ гэж шингэхэн хоолойгоор үглэн байдаг Адъяа эрс хувирч харин ч “Помаги Адъяа “ гэж киночдод дуудуулах нэгэн болсон нь дамжиггүй.
www.URLAG.mn