Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Алдарт DJ Soda Монголд ирнэ
Нийгэм

Алдарт DJ Soda Монголд ирнэ

Урлаг Урлаг21/02/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн инфлюнсер DJ Soda ирэх гуравдугаар сарын 15-нд “Аса Арена”-д болох “Energy party” шоунд оролцохоор болсон бөгөөд энэ тухайгаа тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдлээ. Эл шоунд мөн “Way back home” дууны эзэн, Өмнөд Солонгосын алдарт дуучин, DJ Shaun оролцох аж.

“Energy party” шоуны гол онцлог нь хоёр орны DJ нарын тоглолтоос гадна Монголын шинэ үеийн R&B, хип хоп уран бүтээлчид, хамтлагуудын хамтарсан бүтэн зургаан цагийн шоу тоглолт үзэгчдэд хүрнэ. Мөн зохион байгуулагчдын тодорхойлсноор “Energy party” шоу нь 2025 оны их хотын хамгийн эхний, хамгийн том электрон хөгжмийн наадам болох юм.

Сонирхуулахад, DJ Soda нь фэйсбүүкт 11 сая, инстаграмд 5.5 сая, ТикТок орчинд зургаан сая дагагчтай инфлюнсер бөгөөд Азийн шилдэг эмэгтэй DJ өргөмжлөлийг зургаан удаа хүртсэн алдартай уран бүтээлч юм. Харин DJ Shaun-ы тухайд хамгийн анх “Falling into” соло бүтээлээ гаргаж, 2018 онд гаргасан “Way back home” дуу нь түүнийг алдаршуулсан аж. Энэ дуу цацагдсан даруйдаа Өмнөд Солонгосын шилдэг дууны жагсаалтад “BTS”, “Blackpink” зэрэг алдартай уран бүтээлчдийн дууг давж, амжилт үзүүлж байв.

“Energy party” шоуны тасалбарыг та shoppy.mn-ээс худалдан авах боломжтой.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.