Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан уралдаанд сэтгүүлч Х.Болормаа түрүүллээ
Мэдээ

“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан уралдаанд сэтгүүлч Х.Болормаа түрүүллээ

Урлаг Урлаг10/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг 2025 оны хоёрдугаар сарын 27-ноос 2025 оны гуравдугаар сарын 3-ны хооронд зарласан билээ. Энэхүү уралдаанд сонин, телевиз, цахим сайтын сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчдийн 27 бүтээл ирж, өчигдөр /2025.03.09/ сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн эзнийг тодрууллаа.

Оролцогчдоос ирүүлсэн бүтээл бүрд дөрвөн шүүгч найман шалгуураар оноо өгч, шүүгчдийн өгсөн онооны нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан нийтлэлд “Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн тэргүүн байрны шагналыг олгосон юм.

Time.mn сайтын Ерөнхий редактор, сэтгүүлч Хэнзээгийн Болормаагийн бичсэн “Чоныг цагаатга” нийтлэл шүүгчдээс хамгийн өндөр оноо авч, “Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд түрүүллээ. “Нийтлэлч Отгонбаяр” сангаас тэргүүн байр эзэлсэн сэтгүүлч Х.Болормааг батламж, цом, 10 сая төгрөгөөр шагнав.

Түүнчлэн, уралдаанд ирүүлсэн нийтлэлийн чансаа, сэтгүүлчдийн ур чадвар, онооны ойролцоо байдал зэргийг харгалзан үзэж тэргүүн дэд байрыг iToim, гэр бүлийнхнээс 3 сая төгрөгөөр, дараах дэд байрыг “Өндөр сэнтийт трейд” ХХК-ийн захирал Г.Цэрэндолгор 1 сая төгрөгөөр ивээн тэтгэж, шагналыг олгосон юм.

Шүүгчдээс ирүүлсэн оноогоор Ezasag.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Т.Энхбатын бичсэн “Үндэсний баялгийн сан: Хэрэлдэх биш хэлэлцэх цаг” нийтлэл тэргүүн дэд байр эзэлж, 3 сая төгрөгөөр шагнав.

Гутгаар байрт ikon.mn сайтын залуу сэтгүүлч М.Батчимэгийн “Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай” нийтлэл шалгарч, 1 сая төгрөгөөр шагналаа.

Уралдааны шүүгчээр baabar.mn шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн, Сэтгүүл зүйн ажиглагч Д.Цэрэнжав, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх, сэтгүүлч, аnalytic.mn сайтын эрхлэгч Д.Нарантуяа, baabar.mn шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн,  нийтлэлч Ш.Даваадорж, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор Д.Идэржаргал нар ажиллалаа. Онцлог нь шүүгчид бие биенээ мэдээгүй, мөн оролцогчдын нийтлэлийг ямар ч нэргүйгээр хүргүүлж, нийтлэл тус бүр дээр ирүүлсэн шүүгчдийн онооны нийлбэрээр сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн эзнийг тодруулсан болно.

“Нийтлэлч Отгонбаяр” сангаас энэхүү нийтлэлийн уралдааныг улам бүр чанаржуулж, цар хүрээ, оролцоог нэмэгдүүлж улмаар жил бүр тогтмол зохион байгуулахаар идэвх санаачилгатай ажиллахаа шагнал гардуулах үеэр мэдэгдлээ.

“Нийтлэлч Отгонбаяр” сан болон сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн уралдаан нь мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанар, үр дагаврыг задлан шинжлэх аналитик сэтгүүл зүйн бүтээлийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулахад оршиж буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

Б.Мөнхцэлмэг “Youtube”-ийн “Silver Play Button”-ний эзэн болжээ

05/06/2025
Мэдээ Урлаг

Монголын гоо сайханчид олон улсын тэмцээнд амжилт гаргалаа

03/06/2025
Мэдээ Урлаг

“Нэг төгрөг” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

03/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.