Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Хорвоогийн хамгийн сонин үдэшлэгт чи очиж үзсэн үү …
Утга зохиол

Хорвоогийн хамгийн сонин үдэшлэгт чи очиж үзсэн үү …

Урлаг Урлаг07/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5574161_l8023295002014-02-07-14-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тэнгэр нь хав хар тэр хавийн бүх сар үүл болоод нүүчихсэн

Тийм ахуйн доодтойх бяцхан дүнзэн байшингийн унтлагын өрөөнд

Элдэв дүрстэй тоолж баршгүй олон хүмүүс

Энэ булангаас тэр булан хүртэл солонго шиг л дамнажээ.

Чи хар даа. Сайн хар. Нүдэндээ ч итгэхгүй байна уу.

            Зочин бүр нь өөрийнхөө дарс хөнтөрдөг хундагатайгаа

            Зоогийн ширээ гэж үгүй, урд дамнуурган дээрх битүү хүнс

            Үхрийн хэл, утсан загас, шинэхэн түрс,

            Үнэр нь ханхалсан цагаан гаа, хулуу, шармал шиш

Чиний хүмүүс харж байгаа шиг чинь галбирлаг биш

Чихэнд сонсголонтой мянган аяз дуугаравч чи таг дүлий.

Гунигтайхан улаан даашинзыг өрөөгөөр нил асгасан

Гурван ч бусгүй гал халуун, үнэр нь яг л уруулийн будаг шиг

            Гурвуулаа чам дээр харцаа шидэлнэ.

Хамгийн сонирхолтой хэсэг нь хамгийн сонирхолгүй гэдэг нэртэй

Хамт байгсад чинь хэн ч байхгүй дүртэй

Чиний байгаа ахуйг ахуй биш гэдэг

Чи хар даа. Сайн хар. Нүдэндээ ч итгэхгүй байна уу.

Хоёрхон хором хүлээ одоо л хамгийн хачирхалтай нь

Хорвоогийн хамгийн сонин үдэшлэгт чи очиж үзсэн үү

Тэнгэр нь хав хар тэр хавийн бүх сар үүл болоод нүүчихсэн

Тийм ахуйн доодтойх бяцхан дүнзэн байшингийн унтлагын өрөөнд

Гэнэт унтлагын хувцастай бяцхан жаал.

Инээх ч үгүй, уйлах ч үгүй, эргэж харсан ч үгүй.

Чи чамайг байнга дууддаг өглөөний сэрүүлгэндээ үзэгдэхээр

Чичих шиг л цочисхийн сэрээд

Нүдний шилээ тохож аваад л

Нөгөө сонин үдэшлэгт очсоноо, нүдээ нээснээс цаадтайх бүхнээ

Унтлагын хувцастайгаа тайлаад шидчихнэ.

Харин одоо толинд нүүрээ хартал

Нүүргүй нүүртэй царайлаг, царай муутай

Буцаж орондоо шургах завгүй,  цаг завгүй цаг хугацаатай.

Хорвоогийн хамгийн сонин үдэшлэгт чи очиж үзсэн үү…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Туг Чингисийн сүмийн түүхийг тодруулсан нь” номын нээлт Чойбалсан хотод болно

13/10/2025
Утга зохиол Урлаг

Унгарын зохиолч Л.Краснахоркаи Нобелийн шагнал хүртлээ

10/10/2025
Утга зохиол Урлаг

Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна

09/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “New York Comic Con” поп наадмаас

13/10/2025

“Spice Girls” хамтлагийн гишүүн Виктория Бекхэмийн баримтат кино гарлаа

13/10/2025

“Туг Чингисийн сүмийн түүхийг тодруулсан нь” номын нээлт Чойбалсан хотод болно

13/10/2025

“Шүтээн торгон зураг” үзэсгэлэн дэлгэнэ

13/10/2025

ФОТО: “Хунт нуур” балетаас

13/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.