Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»“Жизель” балетад Большой театрын балетын тэргүүн гоцлоочид тоглоно
Балет

“Жизель” балетад Большой театрын балетын тэргүүн гоцлоочид тоглоно

Урлаг Урлаг20/03/2025Шинэчлэгдсэн:20/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-т ирэх тавдугаар сарын 10, 11-нд А.Аданы “Жизель” балетыг толилуулна. Харин элэ балетын гол дүрд ОХУ-ын Большой театрын балетын тэргүүн гоцлооч Клим Ефимов, Анастасия Сташкевич нар тоглохоор болжээ.

Клим Ефимов нь ОХУ-ын Москва хотод балетчдын гэр бүлд төрсөн удам залгасан уран бүтээлч юм. Тэрбээр 2010 онд Москвагийн бүжгийн академийг Илья Кузнецовын удирдлагад төгсөж, Большой театртаас уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд П.И.Чайковскийн “Щелкунчик”, И.Стравинскийн “Драгоценности”, Ц.Пунийн “Эсмеральда”, К.Хачатуряны “Чиполлино”, П.И.Чайковскийн “Нойрсож буй гоо бүсгүй”, С.Прокофьевын “Ромео, Жульетта”, Х.С.Левенсколдын “Ла Силфид”, А.Аданы “Жизель”, Д.Ф.Э.Оберын “Марко Спада”, Л.Минкусын “Баядерка”, А.Глазуновын “Раймонда”, А.Меликовын “Хайрын домог”, В.Гаврилины “Анюта”, И.Демутскийн “Манай үеийн баатар”, Д.Шостаковичийн “Алтан үе”, Л.Делибийн “Коппелия”,  Ж.Талботын “Өвлийн үлгэр”, П.И.Чайковскийн “Хунт нуур”, А.Шнитке, М.Лазар нарын “Мастер, Маргарита хоёр”, Ц.Пунийн “Фараоны охин” зэрэг балетуудад гол болон туслах дүрд тогложээ.

Анастасия Сташкевич 2003 онд Москвагийн бүжгийн академийг Татьяна Галцевагийн удирдлагад төгсөж, улмаар Большой театрт ажиллаж эхэлжээ. Уран бүтээлийн гараагаа тэрбээр Л.Минкусын “Дон Кихот” балетын хайрын бурхны дүрээр эхэлж, үргэлжлүүлэн А.Аданы “Жизель”, П.И.Чайковскийн “Щелкунчик”, П.И.Чайковскийн “Нойрсож буй гоо бүсгүй”, К.Хачатуряны “Чиполлино”,  Л.Минкусын “Баядерка”, Ф.Мендельсон-Бартолди, Д.Лигети нарын “Зуны шөнийн зүүд”, Д.Шостаковичийн “Светлый ручей”, Д.Шостаковичийн “Алтан үе”, А.Хачатуряны “Спартак”, И.Стравинскийн “Хөзрийн тоглоом”, А.Аданы “Корсар”, Х.С.Левенсколдын “Сильфида”, Б.Асафьевын “Парисын дөл”, Л.Минкусын “Пахита”, Л. Делибийн “Коппелия”,  П.И.Чайковскийн “Хунт нуур”, Ц.Пунийн “Эсмеральда”, И.Стравинскийн “Петрушка”,  Л.Херолдын “Тщетная предосторожность”, Ж.Бизегийн “Арлезианка”, В.Гаврилины “Анюта”, Ц.Пунийн “Фараоны охин”, П.И.Чайковскийн “Онегин”, Д.Ф.Э.Оберын “Марко Спада”, А.Аданы “Жизель”, Ф.Шопены “Дама с камелиями”, Д.Шостаковичийн “Гамлет”, А.Меликовын “Хайрын домог”, С.Прокофьевын “Ромео, Жульетта”, П.И.Чайковскийн “Анна Каренина”, Ж.Талботын “Өвлийн үлгэр”, И.Демуцкийн “Цахлай” зэрэг балетуудад туслах болон гол дүрд тоглосон байна.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026
Балет Урлаг

ФОТО: А.Аданы “Жизель” балетаас

05/05/2026
Балет Урлаг

Дэлхийн “А” зэрэглэлийн “Арабеск” балетын уралдаанд монгол оюутнууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарлаа

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026

Rain дебют хийхээсээ ээсээ өмнө давхраа хийлгэх шахсан түүхээ дэлгэв

13/05/2026

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.