Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Соёлын солилцоо, хамтын ажиллагааны уулзалт боллоо
Сонгодог урлаг

Соёлын солилцоо, хамтын ажиллагааны уулзалт боллоо

Урлаг Урлаг08/04/2025Шинэчлэгдсэн:08/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Оросын холбооны улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын яамны хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын удирдлага, уран бүтээлчид, Монгол улсын Соёлын элч Х.Дамдинсүрэн нар 2025 оны дөрөвдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо ажиллалаа.
Хоёр улсын соёлын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулсан уг айлчлалын хүрээнд соёл, урлагийн байгууллагуудын албан хаагчид харилцан туршлага солилцож, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар туршлага судалж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Тус айлчлалын үеэр Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын удирдлага, уран бүтээлчид Буриад Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа алдарт “Айда” дуурийг тоглож, театрын шилдэг бүтээлүүдийн гала тоглолтыг амжилттай зохион байгуулав.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

У.Эмүжин АНУ-ын “Кришинда” өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд түрүүлжээ

03/06/2026
Сонгодог урлаг Урлаг

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийнэ

01/06/2026
Сонгодог урлаг Урлаг

Г.Ариунбаатар Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүрд дууллаа

27/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Индиана Жонсын дүрд Том Сэллек тоглох байжээ

04/06/2026

Филипп Киркоров тэнгэрт дэвшсэн аавыгаа дурсав

04/06/2026

Өнөөдөр Ардын жүжигчин Ж.Оюундарийн төрсөн өдөр

04/06/2026

Найруулагч Вим Вендерс 1975 оны “The Wrong Move” киногоо бүх платформоос татлаа

04/06/2026

Ха Жи Вон 23 жилийн дараа тайзнаа гарч, “Home Run” үзүүлбэрээр YouTube-ийг доргиов

04/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.