Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн нэрт дуучин Жамъянгийн Цэцэгээ таалал төгслөө
Сонгодог урлаг

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн нэрт дуучин Жамъянгийн Цэцэгээ таалал төгслөө

Урлаг Урлаг17/04/2025Шинэчлэгдсэн:17/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн нэрт дуучин Жамъянгийн Цэцэгээ таалал төгслөө.

Жамъянгийн Цэцэгээ нь 1974 онд Лениннрадын Консерваторийг Тамара Новиченкогийн удирдлага дор дуурийн колоратура-сопрано дуучнаар төгсөж ирээд УДБЭТ-т 30 жилийн туршид “Травиата” дуурийн Виолетта, “Севилийн үсчин” -дуурийн Розина, “Риголетто” -дуурийн Жильда, “Зарц хатагтай” дуурийн Серпина, “Увидаст лимбэ” – дуурийн Шөнийн хатан, “Шивээ Хиагт” -дуурийн Гэрэл зэрэг дэлхийн болон үндэсний томоохон дууриудын гол ба туслах дүрүүдэд дуулж байлаа.

Тэрбээр байгалийн ховорхон заяагдсан “жиргээ” буюу уянгын колоратура хоолойгоороо Монголын дуурийн дуулаачийн түүхэнд онцгой байр суурь эзэлсэн гарамгай дуучин, багш хүн байв.

Тэрбээр Виолетта, Розина, Жильда Гэрэл дүрүүдийн аринуудыг, А.Алябьевын “Соловей” – “Алтан гургалдай” романсыг дэлхийн колоратура түвшинд дуулсан нь манай дуурийн урлагийн бахархал болсон нандин өв санд зүй ёсны багтдаг билээ.

Ж.Цэцэгээ нь Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, морин хуурч, хөгжмийн зохиолч Гомбодоржийн Жамъянгийн охин юм. Мөн тэрбээр Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болдын ээж юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Х.Мягмарсүрэн Л.Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XV уралдааны гранпри шагналыг хүртлээ

20/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Лхасаран Линховоины нэрэмжит олон улсын XV уралдаанд Г.Алтанхуяг тэргүүн байр эзэлжээ

19/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.