Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо хийнэ
Дуу хөгжим

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг23/04/2025Шинэчлэгдсэн:23/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од Төмөрийн Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтынхоо танилцуулгыг өнөөдөр /2025.04.23/ хийлээ.

Тэрбээр хамгийн хамгийн гэх тодотголтой олон түүхийн эзэн. Тийм ч учраас урлагийн тайзнаа 40 жилийн турш эрч хүчтэйгээр дүрэлзэн ассан тухайгаа “Зүрх асна” супер шоу тоглолтоороо харуулж бас мэдрүүлэх аж.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийт 13 тоглолт хийсэн бөгөөд 2025 оны наймдугаар сарын 23-нд улсын Төв цэнгэлдэх хүрээлэнд гурав дахь удаагийн бие даасан том хэмжээний тоглолтоо хийх гэж байна.

Дэлхийн дуу хөгжмийн томоохон статистикууд стадионы тоглолтоор яригддаг бол Т.Ариунаа Монголын дуучдаас анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнг хоёр үдэш дараалан дүүргэсэн дээд амжилтыг эвдсэн байдаг. Тухайн цаг үедээ тэрбээр 37 дууг өөрийн дуу хоолойгоор амилуулсны 22 нь бүжигтэй байсан гэх. Тэрбээр Төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр удаа том тоглолт хийсэн Монголын цор ганц эмэгтэй дуучин юм.

Түүнчлэн “Зүрх асна” шоу тоглолтынхоо өмнө хоёр пянз гаргаснаа дуучин Т.Ариунаа мөн танилцууллаа. Тодруулбал, тэрбээр есөн уран бүтээлээс бүрдсэн “Анхны хайр”, арван уран бүтээлээ шилж багтаасан “Нандин учрал” пянзыг сонсогчдодоо хүргэхэд бэлэн болжээ.

Түүх сөхвөл, дуучин Төмөрийн Ариунаа нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурагч байх үеэсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор “Нарны дуулал” хамтлагт дуулж, улмаар 15 насдаа “16 нас” хэмээх дууг анх дуулсан нь түүнийг олонд таниулан, энэхүү дуу нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай дуу болж чадсан юм. 16 настайд нь буюу нэг жилийн дараа уг дуу нь Монголын радиогийн алтан фондод бичигдсэн байдаг. Үүний дараагаар ЗХУ-д Монголын “16 нас” гэдэг нэртэй пянз хэвлэгдэж байсан гэдэг.

Уран бүтээлийн гараагаа тэрбээр Улсын филармонийн “Соёл Эрдэнэ” чуулгад дагалдан дуучнаар  эхэлсэн ба улмаар тус хамтлагтаа гоцлол дуучны үүргийг гүйцэтгэж байлаа. Хожим нь тэрбээр Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд суралцан төгсөж мэргэжлийн дуучин болсон байна. Харин 1990-ээд оноос өнөөг хүртэл тэрбээр бие даан уран бүтээлүүдээ туурвиж буй. 1996 онд анхны цомгоо “Эрос № 1” хэмээн нэрлэн гаргаж, түүнээс хойш “Зөвхөн чиний тухай”, “Чи минь”, “Хаврын шөнийн бодол”, “You are my life”, “Миний шинэ орон зай”, “Дурлал шиг асна”,  “Cosmic Ariunaa: The Remixes” гэх зэрэг найман цомгийг сонсогчдодоо хүргэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Heeseung “Enhypen” хамтлагаас гарч, хамтлаг цаашид зургаан гишүүнтэй явна

11/03/2026
Дуу хөгжим Урлаг

Женнигийн агентлаг хорлонтой нийтлэлүүдийн эсрэг хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

10/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Bigbang” хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026

“Монгол кино өдрүүд-2026” Пусаны кино ордонд болно

13/03/2026

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.