Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Egshu Mongolia“ шоуны үеэр “Geely” брэндийн шинэ загвартай танилцаарай
Нийгэм

“Egshu Mongolia“ шоуны үеэр “Geely” брэндийн шинэ загвартай танилцаарай

Урлаг Урлаг24/04/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эгшү Монголиа клуб” нь шинэ гишүүд элсүүлэх болон мотоциклын улирлын нээлтийн арга хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-нд зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээний хүрээнд клубын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хүсэл сонирхол нэгтэй бүсгүйчүүдтэй танилцах, туршлага хуваалцах, хөгжилдөх нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэх болно. Мөн энэ үеэр “Geely” брэндийн шинээр үйлдвэрлэгдсэн олон загваруудтай танилцаж, унаж үзэн хурд хүчний гайхамшгийг мэдрэх боломжтой аж.

Уг арга хэмжээ Таван Богд Моторс-ийн “Geely Showroom”-д 14:00 цагт эхэлнэ.

2023 онд мото спортод дурласан эмэгтэйчүүдийн санаачилгаар байгуулагдсан “Эгшү клуб” нь өдгөө үндсэн 13 гишүүнтэйгээр, дэлхийн жишигт нийцсэн дүрэм журамтайгаар үйл ажиллагаа явуулж буй анхны эмэгтэй мото клубуудын нэг юм. Тус клуб нь мото спортоор дамжуулан эмэгтэйчүүдийн хүч чадал, итгэл үнэмшлийг төлөвшүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээх, замын хөдөлгөөний соёлыг дэмжих, эмэгтэйчүүд болон өрх толгойлсон ээжүүдийг дэмжих нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулах, цаашид дэлхийд танигдсан монгол брэндийг бий болгох зорилготой. “Эгшү Монголиа”-г дэмждэг, мотоциклийн ертөнцийг сонирхдог, хэн бүхэнд нас, хүйс харгалзахгүйгээр арга хэмжээ маань нээлттэй учир та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Гишүүнээр элсэхийг хүсэгчдэд тавигдах шаардлага:

  • 21 нас хүрсэн байх
  • 2% цээж зураг
  •  350сс ба түүнээс дээш хүчин чадалтай, хар өнгийн Cruiser төрлийн мотоциклтой байх
  • А эсвэл B ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Амь нас болон гэнэтийн ослын даатгалтай байх
  • Клубийн дүрэм журамтай танилцаж, хүлээн зөвшөөрсөн байх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.