Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ж.Сарантуяа : Учраагүй яваа ханьдаа
Утга зохиол

Ж.Сарантуяа : Учраагүй яваа ханьдаа

Урлаг Урлаг22/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
brunettes_women_flowers_alone_flower_in_hair_1920x1200_wallpaper_wallpaperswa.com_917373898692014-02-22-13-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зүрхэнд хэдийнээ тэрлэсэн хайрын мөрүүд урсган
Зүүдэнд учирсан чамайгаа найргийн хэлхээгээр наадуулж
Зүс үзээгүй ханиа дуулан хүлээх учиртай
Зөн билгийн орчлонд сэтгэлийн жолоо чанга байна.

Чамайг хүлээж удсаныгаа жаргалд тооцон баясаж
Далай хайрыг чинь хүртэх хувьтайгаа бас санаж
Зуурдын боловч хэн нэгэнд сээтэн хаялж гүйлгүй
Зулай нимгэн дурлалд өлмий бат зогсном.

Эмзэг сэтгэл хөөрсөн ч үнэн хайр үгүй бол
Энгэр зөрүүлэх ёсон бүсгүй хүнд үгүй
Одоо хэр учраагүй чамдаа гомдсон ч
Охин биеэ хүний өвөрт найр тавиагүй явна аа

Сэтгэлд ширээгдсэн хайр энэ биеэр долгилж
Сэмхэн цохилох зүрх хосоор юм шиг булгилахад
Зүрх түгших агшинд уруул шүргэн өнгөрсөн
Зүүдний юм шиг учралыг ухаарч ядан дэнсэлнэм.

Нойр хулжсан шөнөөр тэнгэрийн одод аальгүйтэж
Нойтон сормуусанд бөнжийх нулимсанд минь тольдоход
Эрийн гар хүрээгүй ангир цээжээ тэврэн
Эрхгүй хүсэх жаргалаа бодлын үзүүрт дагуулан

Ханиа дагуулж үрээ тэвэрсэн бүсгүйн жаргалд
Хар санаж атаархсандаа би уйлж хэвтээгүй ээ
Халуун сэтгэл минь нэг л удаа дурла гэдэг болохоор
Хажууд байгаа хэнд ч гэсэн гар сунгаж зүрхлээгүй ээ

Нэг л мэдэхэд шувуу шиг нисэн ирэх хайраа
Нэхэл дагал болон урьтаж би үргээхгүй ээ
Заяа түшсэн ханийн энгэр налан жаргах
Замбуутивийн ёсонд тэгтлээ их яарахгүй ээ

Унаган хайраа хүртээх гэж чамайг би хүлээнэм
Учрал гээчийг бэлэгдэн чамайгаа би үгүйлнэм
Хүрээд ирсэн хайраа жаргал гэж баярланам
Хүсэн хүлээсэн мэтгэлээ хоёргүй гэж амланам.

Уруул даван тэр болгон унаад ирдэггүй
Учирсан бүхэнд тэр болгон дайж явуулдаггүй
Ганцхан чамайг хэлэхэд өөрт минь хосгүй санагдах
Гал халуун үгээр зүрхийг минь чи ундаалаарай.

Дусал бүхэн үнэтэй сувдан хэлхээг түүж
Дурлах дуулах хуурын уяхан чавхдас хийгээрэй
Насны хань надтайгаа эн тэнцүү хайрлаж
Найраг шүлгийн минь мөрүүдийг зүрхэндээ бас хайрлаарай.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн хүүхдийн номын хамгийн том баяр болох “NamBook фестиваль”-д Монгол Улсын соёлын төлөөлөгчид албан ёсоор оролцож байна

15/05/2026
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ш.Гүрбазарыг сүүлчийн замд нь үдлээ

15/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.