Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»Монголд анхны олон улсын автомашин мотоциклийн наадам “Power expo & festival” болох гэж байна
Мэдээ

Монголд анхны олон улсын автомашин мотоциклийн наадам “Power expo & festival” болох гэж байна

Урлаг Урлаг01/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголд анхны олон улсын автомашин мотоциклийн наадмыг 2025 оны тавдугаар саарын 09-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор төвийн “Power land” талбайд зохион байгуулах гэж байна. Монголын анхны олон улсын автомашин, мотоциклийн наадам болох “Power expo & festival”-д БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Казахстан, Киргизстан зэрэг улс орнуудын дрифтийн болон мотоциклийн баг тамирчид оролцож, Монголын тал нутагт 2025 оны Азийн дрифтийн аваргыг тодруулах юм.

Монголын анхны олон улсын автомашин мотоциклийн нэгдсэн “Power expo & festival” наадмыг анх 2012 онд “UB палас”-ын гадаах задгай талбайд “D20 drift show” нэртэйгээр зохион байгуулжээ. Түүнээс хойш нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр бүр зохион байгуулж, наадмын цар хүрээг улам өргөжүүлэн тэлж, хотын залуучуудад шинэ үеийн урбан төрлийн спортуудыг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээх, баг тамирчдыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар  өнөөдрийг хүрч байна.

Энэхүү наадам нь Монголын зам тээврийн салбар үүсэж хөгжсөн 100 жилийн түүхэнд болж байгаагүй олон улсын хэмжээний анхны наадам бөгөөд Монгол залуучууд өөрсдөө гардан зохион байгуулж байна.

Сонирхуулахад, 2024 онд Монгол, БНХАУ, Япон гурван улсын дрифтийн баг тамирчид “Power expo & festival”-д оролцож, БНХАУ-ын баг тамирчид багаараа түрүүлэн  наадмын “International drift cup” тэмцээний аварга улсаар шалгаран “Silver angel” цомын эзэд болж байсан юм.

Азийн авто салбарын одууд Монголд өнөө жилийн “Power expo & festival”-д оролцох гэж байна. Тодруулбал, АНУ-ын дрифтийн тамирчин, загвар өмсөгч Sara Choi, БНСУ-ын дрифтийн тамирчин, Азийн хэмжээнд сошиал инфлюсер болсон Si Hyun, дрифтийн аварга Sang hwa, Казахстаны дрифтийн аварга Гайрат Усупов, Антон Авдеев, Киргизстаны дрифтийн аварга Аскаров Калысбек Алмазбекович, Япон Улсын D1GP топ тамирчдын нэг Акинори Үцүми өөрийн автомашинтайгаа, Азийн сошиал инфлюсер, Японы дрифтийн тамирчин Kisa Awano, Yuri Momo зэрэг шилдэг ирж аваргын төлөө гараа хийх аж. Мөн өнгөрсөн жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны дрифтийн аваргаа авсан БНХАУ-ын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнээр автомашин техникүүдтэйгээ ирэх юм байна.

Түүнчлэн Монголын анхны MotoGP уралдааныг өнгөрсөн жил “Power expo & festival”-ийн зүгээс санаачлан зохион байгуулсан бол энэ жил анх удаагаа ОХУ-аас МotoGP уралдааны Сибирийн бүсийн аваргууд мотоциклуудаа авч ирэн оролцохоор уригдаад байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг “Ойрад” театрын гадаа сүндэрлүүллээ

28/07/2025
Мэдээ Урлаг

Бүгд найрамдах Тажикистан улсад “Монголын соёлын өдрүүд”-ийг зохион байгууллаа

28/07/2025
Мэдээ Урлаг

Олон улсын биологийн олимпиадаас Монголын баг медаль хүртлээ

28/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025

“Astronomer” компани шинэ сурталчилгаандаа “Coldplay” хамтлагийн дуучны экс гэргий Гвинет Пэлтроуг ашиглажээ

28/07/2025

Маршал Ю.Цэдэнбалын дурсгалын үзэсгэлэнг нээжээ

28/07/2025

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг “Ойрад” театрын гадаа сүндэрлүүллээ

28/07/2025

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы дараагийн уран бүтээл “Шалз” хэмээх нэртэй

28/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.