Жүжигчин Золоо буюу Г.Золзаяа Б.Тамираас салж, ганц бие амьдралыг сонгосон ч цаг үргэлж олны анхаарлын төвд байх болсон.
Нэгэн үе өсвөр насны охин шиг аашилж, элдэв зугаа цэнгэлд дурласан тэрбээр өнгөрсөн жил хөнгөмсөг явдлуудаараа фэнүүдийнхээ сэтгэлийг багагүй гонсойлгодог дуучин Б.Амархүүтэй нэр холбогдоод амжсан.
Энэхүү мэдээлэл гарсны дараа түүнийг тэвэр дүүрэн улаан сарнай барьсан зургаа цахим хуудсандаа нийтлэхэд нь хэрэгт дуртай хүмүүс шууд л Б.Амархүүгийн бэлэг хэмээн хүлээж авсан билээ.
Харин энэ явдлын дараа дуучин Б.Амархүү найз бүсгүй О.Ариунзулдаа хайртай хэвээрээ гэдгээ албан ёсоор мэдэгдэж, мөн л тиймэрхүү цэцэг бэлэглэж, хүмүүсийг багагүй төөрөгдөлд оруулсан.
Тэгвэл жүжигчин Золоогийн хайрын бэлгэдэл болсон алдарт 101 улаан сарнайн эзэн нь Б.Амархүү биш байсан гэнэ.
Өөрөөр хэлбэл, тэдгээр сарнайнуудыг Золоод чин сэтгэлээсээ дурласан нэгэн залуу илгээсэн аж.
Тэр залуу нь Золоод цаг үргэлж гэнэтийн бэлэг барьдаг бөгөөд ганц бие бүсгүй түүний ачаар өдөр бүрийг аз жаргалтай, гайхамшигт сюрпризүүдийн дунд өнгөрөөдөг байна.
Жүжигчин бүсгүйг ийнхүү аз жаргалтай болгодог тэр залуу нь нэгэн бизнесмэн бөгөөд тэд албан ёсоор үерхдэггүй ч долоо хоногтоо дор хаяж нэг удаа болздог тухай Золоогийн найзууд жиг жуг гэлцдэг юм билээ.
Эх сурвалж: mnews.mn