Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Аргагүй амраг”-уудын нууц задарч тоглолтынх нь тов зарлагдлаа
Уртын дуу

“Аргагүй амраг”-уудын нууц задарч тоглолтынх нь тов зарлагдлаа

Урлаг Урлаг27/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7q2dcj1m5gn7h5an8efuar12ol7342167902014-02-24-11-31[www.urlag.mn]5388839692014-02-27-10-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Хүүхэд ахуй наснаасаа үерхэн, нөхөрлөж  нэг голд тоглож өссөн дурлалт хосууд. Тэдний хайр сэтгэлийг хагацаах гэсэн буруу санаатан. Гэсэн ч “Аргагүй амраг” үл хагацна” Соёлын тэргүүний ажилтан уртын дууч Д.Жавхаасайхан Д.Үүрийнтуяа нарын тоглосон “Аргагүй амраг тун удахгүй…” гэсэн сурталчилгаа чухам юуг илэрхийлсэн юм бол. Сурталчилгаанаас харахад уран бүтээлчид үзэгч сонсогчиддоо шинэ уран бүтээлээрээ бэлэг барих нь тодорхой байсан. Харин кинонд тоглосон уу, шинэ клип байв уу? Тэгвэл энэхүү “Аргагүй амраг тун удахгүй…” хэмээх сурталчилгааны нууц задарлаа. Уртын дууч Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар "Аргагүй амраг" нэртэй өөрсдийн бие даасан анхны ардын дуунуудаас бүрдсэн этник тоглолтоо сонсогч түмэндээ хүргэхээр аль хэдийн  бэлтгэлээ базаажээ.

  

Тоглолтонд тэдний өлгийдөн авсан анхны хамтын уран бүтээл болох “Язгуур” цомогт багтсан дуунуд эгшиглэх юм байна. Тэгээр уран бүтээлүүд бол монголын түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Цэнхэрлэн харагдана”, “Бор торгон хантааз”, “Торой банди”, “Сүнжидмаа”, “Ламбугайн нулимс”, ”Аргагүй амраг”, “Юндэн Гөөгөө Сийриймаа”, “Говийн өндөр”, “Саруул тал”  монгол язгуурыг илтгэх  дуунууд юм.  

  Тоглолт үндсэн хоёр хэсэгтэй гэнэ. Эхний хэсэгт Морин хуурын чуулгатай хамтран ардын болон уртын дуунуудыг дуулах бол хоёрдугаар хэсэгт этник хэв маягын уран бүтээлүүд нь эгшиглэх нь ээ.

  Бие биенийхээ аргагүй амраг болсон уран бүтээлчид олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулж “Аргагүй амраг” баярын  тоглолтоо  Тусгаар тогтнолын ордонд ирэх гуравдугаар сарын 8-нд 15.00 цагт ганцхан удаа тоглоно. Түүнчлэн тэд “V.I.P” тоглолтоо ирэх гуравдугаар сарын 8-нд 19.00 цагт “Чингэс” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд хийн бүсгүйчүүд, ээж нартаа бэлэг барихаар зэхжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Лего” түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа

08/09/2025

Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ

08/09/2025

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025

Монгол киноны зурагт хуудас бүтээх уралдаан зарлалаа

08/09/2025

“Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн нээлээ

08/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.