Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хаянаа: Урт үс надад дажгүй зохидог
Дуу хөгжим

Хаянаа: Урт үс надад дажгүй зохидог

Урлаг Урлаг27/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
eae629fb4ed1b364big.jpg.300x0_q85_crop_upscale4821892082014-02-27-11-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  "Утасны анд" энэ удаа "Номин талст " хамтлагийн дуучин А.Хаянхярваатай холбогдлоо.

-Сайн уу. "Утасны анд" байна. Энэ өдрийн мэндийг хүргэе?

-Чамд ч гэсэн энэ өглөөний мэнд хүргэе.

-Шинэ өдөр эхэлж байхад нэлээн дуу муутай байх чинь. Зүгээр үү?

-Зүгээр ээ. Гадуур ажилтай явна.

-Нууц биш бол ямар ажил амжуулж байгаа юм бэ?

-Хувийн ажлаар хүнтэй уулзах ёстой. Бас хөөцөлдөх ганц, нэг ажил бий. Өнөөдөр гадаа нэлээд хүйтэн байгааг хэлэх үү. Зорьсон ажлаа бүтээчихвэл санаа амрах гээд байна.

-Та машинаар явж байна уу. Хамгийн ойрхон юу харагдаж байна ?

-Машинтай явж байна. Сургуульдаа явах хүүхдүүд, зам хөндлөн гарах хүмүүс харагдаж байна.

-Дандаа машинаар явдаг юм уу. Хамгийн сүүлд хэзээ автобусанд суусан бэ?

-Өөрөө хувийн унаатай болохоор ойр зуурын ажлаа амжуулчихдаг юм. Одоо унаагүй бол ажил амжуулахад хэцүү болсон үе шүүдээ. Энэ их түгжрэлийг яана.

-Хавар болохоор зөвхөн эмэгтэйчүүд гоёдог гэсэн ойлголт ард хоцорсон. Таны хувьд хаврын гоёлоо сонгож амжсан уу?

-Хавар өөрөө урин дулаан цагийн эхлэл учраас аль болох гэгээлэг, хөнгөн хувцас өмсөхийг хүсдэг. Миний хувьд дажгүй хүрэм, нарны шил байхад хангалттай санагддаг юм. Түүнээс бүсгүйчүүд шиг брэнд, үнэтэй хувцас өмсөнө гэж гүйх дургүй. Биед эвтэйхэн, надад таалагдсан бол болоо.

-Анх хамтлагаараа уран бүтээл хийж эхлэхдээ урт шар үстэй байсан санагдах юм. Эргээд үсээ ургуулъя гэж боддог уу?

– Анх хамтлаг байгуулагдсан үе л дээ. Бүгд л өөр өөрийн имижийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Тухайн үед урт үс моодонд орж байлаа. Урт үс надад дажгүй зохидог юм шүү/инээв/.

– Урлагийн зарим эрчүүдийг нүүрээ буддаг гэх юм билээ. Таньд тийм тохиолдол гарч байв уу?

-Клипний зураг авалт, телевизийн нэвтрүүлэгт орохдоо нүүрнийхээ өө сэвийг дарах гэж нүүрээ будах тохиолдол гардаг. Тэрчинь урлагийнхны үүрэг шүү дээ. Бусдын нүдэнд дандаа ил байдаг учраас эрэгтэй гэлтгүй өөртөө анхаарал тавих нь зүй ёсны хэрэг.

-Та гольф сайн тоглодог. Анх удаа Азийн наадамд оролцоно гэж сонссон?

-Гольфоор хичээллээд багагүй хугацааг өнгөрөөлөө. Манайд эрчимтэй хөгжиж байгаа спортын нэг гэж боддог юм. Азийн спортын наадамд оролцох эрхтэй болсон шүү.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дэвид Боуигийн 80 насны ойг “Bowie80” хөтөлбөрөөр тэмдэглэнэ

09/10/2026
Дуу хөгжим Урлаг

Sombr шүтэн бишрэгчийнхээ өөрийн гараар хийсэн цамцыг өмсөж баярлуулав

08/10/2026
Дуу хөгжим Урлаг

П.Адарсүрэн агсны хөшөөг “Зайсан Хилл” цогцолбрын урд задгай театрын өмнө босгов

08/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жессика Бил “Playmates” кинонд Хью Хефнерийн эхнэрийн дүрд тоглоно

10/10/2026

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026

Намрын өнгө, Монгол ахуйг харуулсан 84 бүтээлийг дэлгэлээ

10/10/2026

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.