Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Байгалийн түүхийн музейг хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих төв болгож хөгжүүлнэ
Музей

Байгалийн түүхийн музейг хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих төв болгож хөгжүүлнэ

Урлаг Урлаг30/05/2025Шинэчлэгдсэн:30/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Богдхан уулын дархан цаазат газрын Их тэнгэрийн аманд барьж буй Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейг оролцоонд суурилсан, соёл, шинжлэх ухааны орон зай, хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих төв болгож хөгжүүлэхээр шийдвэрлэснийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлэв. Үүний хүрээнд олон улсын зөвлөх үйлчилгээний “Лорд культурал ресорсерс” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Байгалийн түүхийн музейн барилгыг 2019 онд Засгийн газрын шийдвэрээр буулгаж, суурин дээр нь одоогийн “Чингис хаан” үндэсний музейг байгуулсан. Харин тус музейг Үлэг гүрвэлийн төв музей (хуучнаар Лениний)-н байранд түр хугацаанд байршуулахаар нүүлгэсэн юм. Тэгвэл Байгалийн шинжлэх ухааны үндэсний болгож нэрийг нь өөрчилсөн музейн шинэ барилгын ажил өдгөө 50 хувьтай буй гэнэ. Дээрх гэрээний хүрээнд олон улсын байгууллагынхан музейн үзэл баримтлалын шинжилгээ, хөгжлийн стратеги, зай талбай, зохион байгуулалт, үзэсгэлэнгийн дизайны төлөвлөлтийг дэлхийн жишигт нийцүүлэн боловсруулж, хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг нь өргөжүүлэх аж. Ташрамд дурдахад, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилгыг 41.7 мянган ам метр талбайтайгаар төлөвлөсөн бөгөөд энэ нь манай улсын түүхэн дэх хамгийн том хэмжээтэй музейн байгууламжид тооцогдож байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

22/07/2026
Музей Урлаг

“Чингис хаан” музейнхэн цахим мэдээллийн самбар ашиглаж эхэллээ

16/07/2026
Музей Урлаг

Хөвсгөл аймгийн Төв музей өдөр бүр ажиллаж байна

14/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.