Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Хөдөлмөрийн баатар, А.Ж Г.Хайдав шинэ байрны эрхээ гардан авлаа
Одод

Хөдөлмөрийн баатар, А.Ж Г.Хайдав шинэ байрны эрхээ гардан авлаа

Урлаг Урлаг18/03/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6-f-dfgdfgrgrR9669118872014-03-18-17-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Урлаг гэдэг хэзээд хөгширч амралтаа авдаггүй гэдгийн тод жишээ нь Гонгорын Хайдав гуай билээ. Тэрээр сонгодог урлагийн тайзнаа нэгэн жарныг элээхдээ дэлхий дахины хүн ардын аугаа их соёлыг цангинан эгшиглэх хоолойн түрлэгээр чимэж Монгол гэсэн нэрээ өндөрт дуудуулж явсан цагийг эзэлсэн дуучин билээ. 90 наслахдаа 700 гаруй дууг амьлуулж , гадаад дотоодын 30 гаруй дуурийн дүрийг бүтээн, урлагийн алтан тайзнаа мөнхлөн үлдээжээ. Түүний хийж бүтээсэн бүхэн өнгөрсөн зуунаас өнөөг дамжин өртөөлж ирээдүй хойч үедээ асар их үнэ цэнэтэй бүтээлүүд болсоныг Монголын төр өндрөөр үнэлж хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин цолоор энгэрийг нь мялаасан түүхтэй.

Гэвч хүний орчлон цаг цагаараа байдаггүйн жамаар нийгэм төр өөрчлөгдөж зах зээлийн ороо бусгаа үед урлаг уран сайхан хаягдаж олон арван алдартнууд хийх ажилгүй болж хийсэн бүхэн нь үнэгүйдэж байсан гашуун он жилүүд саяхан. Тэр үед ч урлагаа гэх сэтгэл нь бөхөөгүйн дээр улам дүрэлзэж итгэл найдварын галаар олон шавь нартаа өмөг түшиг эцэг нь болж явсан үе түүнд бий. Хайдав гуай болон түүний үр хүүхдүүд урлагийн төлөө гэж явсанаас өнгө мөнгө хөөж яваагүй нь өнөөдрийн түүний амьдралаас харагдана.

Төр засгаас үнэлж өгсөн гурван өрөө байраа үр хүүхдүүддээ өгчихөөд өнөөдөр Монголын орчин цагийн сонгодог урлагийн үүсгэн санаачлагч даруухан гэхэд дэндүү даруухан амьдарч сэтгэл зүрхээ урлагтаа өргөсөөр явааг бид мэддэггүй. Мэдэхгүй байгаа нь ч аргагүй биз. Тэр болгон амьдралаа ярьж хүнд хэцүү байна хэмээн тоочдоггүй нь урлагийн хүний хатуу чанга тэвчээр, сэтгэл хөдлөлөө нуудагтай нь холбоотой байх. Түүний эх орондоо хөдөлмөрлөсөн гавъяа, түүхэн замнал нь ирээдүй хойч үеийнхэнд үнэлж барашгүй соёлын өв болон үлдсэн билээ.

Тиймээс үндэсний манлай үйлдвэр “Агь” ХХК-ний шилдэг бүтээгдэхүүн “Лапша” брэндийн зүгээс “Тэсо” констракшны улсдаа томоохонд тооцогдох бүтээн байгуулалтын нэг “Содон” стандарт цогцолбор хороололд нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Гонгорын Хайдав хэмээх буянтай бууралд шинэ байрны эрхийн бичгээ гардуулан өглөө. Тэрээр энэхүү гэнэтийн бэлэгт итгэж ядан буйгаа бидэнтэй ярих үедээ нулимс зангируулан хэлж байсан нь нүдээ олсон ажил болсоныг харуулсан юм.
“Монголчууд нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэл нь эх орноо дэмжье” уриатайгаар хэрэгжиж буй уг төсөл энэ удаагийн арга хэмжээгээр дуусахгүй бөгөөд “Лапша” брэндийн нэрэн дор нэг жилийн турш хэрэгжиж дараагийн байрны эзнийг 2015 оны 3 сарын 15ны өдөр тодруулах тухайгаа энэ үеэр мэдэгдлээ. Энэхүү сонголтонд иргэдийн оролцоо маш чухал бөгөөд олны хүч оломгүй далай гэдгийн адилаар эх орныхоо төлөө нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, төр түмэндээ алдар гавъяагаараа тодорч, ирээдүй хойч үедээ өвлөгдөх үнэт баялагийг бүтээсэн тэдгээр эрхмүүдийг өөрийн олон нийтийн хуудсаар дамжуулан санал асуулга явуулж шалгаруулах юм байна. Тиймээс та бүхэн ч гэсэн энэхүү уриалгыг дэмжиж улс эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө харь орныг гэх сэтгэлгээнээс татгалзаж, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихийг уриалж байна! Дэмжих тусам тань тэдний улс орондоо оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэж, нийгмийн сайн сайхны төлөөх олон арван ажлуудыг өрнүүлнэ гэдгээ компаний удирдлагууд хэлж байсныг энд онцлон дурьдах нь зүйтэй болов уу. Эцэст нь хэлэхэд Хайдав гуайн “-Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ” гэсэн үгийг Тэсочууд бодитойгоор харуулж түүнд сэтгэлийн бэлэг, итгэлийн гал хайрласан гэдэгт итгэлтэй байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай…

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.