Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонсох»Зураач Цэндийн Монголын “Эх орон” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Сонсох

Зураач Цэндийн Монголын “Эх орон” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Урлаг Урлаг26/03/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_20140326_104954800x600_zps7a3186384153957042014-03-26-13-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр МУСТА, Алтан гадаст одонт Зураач Ц.Монголын "Эх Орон" уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт  Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд боллоо.

Тэрбээр 1948 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Тойг гэдэг газар төрсөн. Соёл урлагийн байгууллагад 40 жил зураачаар ажиллаж байгаа юм. Түүний анхны уран бүтээлийн үзэсгэлэн 1993 онд Улаанбаатар хотод болж байсан бөгөөд 1994 онд хамтарсан үзэсгэлэн Япон улсын Нигата хотод гаргажээ.

Мөн 1996 онд Дорноговь аймагт, 2009 онд Улаанбаатар хотноо бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ уран зурагт хайртай монголчуудадаа зориулан толилуулсан байна. 1987 оноос МУЭХорооноос зохиогддог ээлжит уран бүтээлийн үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцжээ.

 "Эх орон" уран бүтээлийн үзэсгэлэнд нь 70 гаруй бүтээл нь дэлгэгджээ. Түүний урын санд Монгол цэргийн музейн фондод 300 гаруй генералуудын харандаан хөрөг, Монголын хаадын 60 гаруй тосон будгийн хөрөг, "Наху гүний тулалдаан" диарам зэрэг бүтээлүүдээ туурвижээ. Мөн Цагдаагийн музейд "Эзэн Чингисийн хөрөг" зурсан аж. Уран бүтээлүүд нь Герман, Япон, Орос, Энэтхэг, Америк, Польш, Англи, Солонгос зэрэг орнуудын уран зураг цуглуулагч нарт хадгалагдаж байна.

Тус үзэсгэлэнгийн үеэр хүрэлцэн ирсэн зочдын сэтгэгдлийг хуваалцсанаа уншигч та бүхэндээ хүргье.

МУСТА Зураач Сандагийн Алтангэрэл: “Үзэсгэлэнгээ гаргаж байгаа Цэндийн Монгол гэдэг зураач бол Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул. Зургийн дүрслэх урлагийн салбарт олон жил хүчээ сорьж ажиллаж яваа ахмад уран бүтээлч. Өнөөдөр энд том, жижиг нийлсэн 70 гаруй уран бүтээлүүд тавигджээ. Эдгээрийн ихэнхи нь судалбарууд байна. Түүний уран бүтээлийн онцлог бол өсч төрсөн говь нутгийнхаа байгаль, хад чулуу, бут ургамал, тэмээ, морь, хүн ардыгаа тусган зурдаг. Зургаа зурахдаа зовлон их багатай их түргэн, эмоци сайтай зурдаг юм. Зургаа нухаад, дахин дахин балалаад байдаггүй түргэн хурдацтай сэрмүүхэн зурдаг зураач. Сайхан бүтээлүүдийн нэг нь тэр буланд байгаа “Саяны уулс” гээд бүтээл байна. Мөн “Сутай” Хайрханы зургийг өнгөний шинэлэг байдлаар зурсан нь бусад зураачдын зурсан “Сутай”-гаас ялгарч чаджээ” гэлээ.

Зураач Ц.Монголын охин Ганхүү “Энэ өдөр их сайхан ерөөлтэй өдөр. Аав маань үзэсгэлэнгээ тавдугаар сард гаргахаар төлөвлөж байсан. Харин биеийн байдлаасаа болоод урьдчилж бие даасан үзэсгэлэнгийн гаргалаа. Аавынхаа юунд тэмүүлж, юуг зорьж явсныг өргөн олондоо харуулахыг хичээлээ. Үзэсгэлэнд нь хөрөг зураг, түүхэн талаасаа маш сайн судалгаатай бүтээлүүд нь тавигдсан. Тухайлбал, Үжинбэртэй анчид гэдэг зураг нь байна. Үжинбэр гэдэг амьтан өөрөө улаан номонд орчихсон маш ховор байхад судалж зурсан. Мөн Монголчуудын мэддэггүй түүхэн хатны тухай судалж олоод хөрөг зургаар нь дамжуулж хүмүүст түүхийг түгээхийг зорьжээ. Түүнчлэн байгалийн, аж байдлын сэдэвтэй усан, зотон зургууд бий”.

МУЭ-ийн тэргүүний ажилтан, МУСТА зураач С.Төгс-Оюун “Өнөөдөр бидний анд нөхрийн маань бие даасан үзэсгэлэн гарч байгаад баяртай байна. Энэ үзэсгэлэнд зураачийн маань сүүлийн жилүүдэд урласан уран бүтээлүүд нь дэлгэгджээ. Монгол улсын ардын хувьсгалын анхны наадам зураг, Ноён хутагт Данзанравжаа гуайн хөрөг их сонирхол татаж байна. Уран зураг, зураасан зураг усан будгийн ажлуудыг чанарын өндөр төвшинд хийдэг зураач. Мөн түүхэн сэдэвтэй зургууд нь миний анхаарлыг ихээхэн татлаа. Энэхүү үзэсгэлэнг үзэхэд Монголынхоо 21 аймгаар аялж яваа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн зургууд их байна. Жишээлбэл, Тахийн тал, Хөвсгөлийн байгаль, Говь нутгийн сайхан байгалийн зургууд нь тавигджээ” хэмээн  өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Зураач Ц.Монгол нь голчлон цэрэг, эх орны сэдэвтэй зураг зурдаг бөгөөд Монголын хөдөөгийн ахуй амьдрал, байгаль дэлхийн үзэсгэлэнг уран бүтээлдээ тусгадаг. Түүний "Эх орон" үзэсгэлэн гурван өдөр үргэлжилнэ.

"Эх орон" уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн гэрэл зургийн сурвалжлагыг сонирхуулья.

 

Х.Даваа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болно

27/02/2024
Сонсох Урлаг

“Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэнэ

18/10/2019
Сонсох Урлаг

“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

02/09/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.