Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Клип»Үлгэр: Алтан гургалдай
Клип

Үлгэр: Алтан гургалдай

Урлаг Урлаг26/03/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1383888222_ulger9824939362013-11-19-12-54[www.urlag.mn]2158203822014-03-26-14-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ахин ирдэг зун цагт алтан гургалдай шувуу таван өндөг гаргаад тавтай амьдарч байжээ.
Гэтэл нэг өдөр гай дайрсан юм шиг аргал шаргал өнгөтэй аргат үнэг ирээд.
– Алтан гургалдай гуай, таван өндөгнийхөө нэгийг та надад өгөөч гэсэнд
– Өгөхгүй гэжээ.
– Ай чамайг өгөхгүй бол алтан улиасы чинь хуга мөргөнө, ариун худгий чинь хуу сорно, аравгар далавчий чинь хуу маажна, асгат даваагий чинь сэт дайрна гэж аргат үнэгний хэлсэнд, алтан гургалдай айгаад таван өндөгнийхөө нэгийг өгөөд явуулжээ.
Ахиад маргааш болоход аргал шаргал өнгөтэй аргат шар үнэг хүрч ирээд.
– Алтан гургалдай гуай, та надад дөрвөн өндөгнийхөө нэгийг өгөөч гэхэд —— Өгөхгүй гэжээ.
– Тэгвэл алтан улиасы чинь хуга мөргөнө, ариун худгий чинь хуу сорно, аравгар далавчий чинь хуу маажна, асгат даваагий чинь сэт дайрна гэж аргат үнэгний хэлсэнд, алтан гургалдай айгаад дөрвөн өндөгнийхөө нэгийг өгөөд явуулжээ. Аргал шаргал өнгөтэй аргат үнэг ирж ингэж хэлсээр байгаад өндөгнийх нь дөрвийг авчээ.

Ганц өндөгтэй хоцорсон алтан гургалдай шувуу гайхаш тасран уйлж, аргагүйн зовлонд учирчээ. Энэ үед нэгэн огтоно энэлэлт гургалдай дээр очоод
– Гургалдай гуай та юунд уйлж байна, над хэлээч гэв. Алинаа ч мэдэхгүй болсон алтан гургалдай ингэж хэлэв.
– Ахин ирдэг зун цагт алтан гургалдай би таван өндөг гаргаад тавтай амьдарч байлаа. Гэтэл нэг өдөр гай дайрсан юм шиг аргал шаргал өнгөтэй алтан үнэг ирээд таван өндөгнийхөө нэгийг та надад өгөөч гэлээ. өгөхгүй гэж хэлсэн чинь, ай чамайг өгөхгүй бол алтан улиасы чинь хуга мөргөнө, ариун худгий чинь хуу сорно, аравгар далавчий чинь хуу маажна, асгат даваагий чинь сэт дайрна гэхлээр нь айгаад өндгөө би өгсөөр байгаад адаг сүүлд нь нэг өндөгтэй хоцроод, аргаа олохгүй уйлж байна даа гэлээ.

Оготно түүний үгийг сонсоод
– Одоо ирэхэд нь ингэж хэл. Алтан улиасы минь хуга мөргөх эвэртэй ч, ариун худгий минь хуу сорох ходоодтой ч, аравгар далавчий минь хуу маажих хумстай ч, асгат даваагий минь сэт дайрах хөлтэй ч болоод ингэж хэлээсэйдээ гэж оготно зөвлөөд үг зааж өгөөд явжээ. Маргааш өглөө үнэгийг ирэхэд, мань гургалдай нөгөө үгээ хэлсэнд аргат үнэгний уур нь хөдөлж, алтан улиасы нь мөргөх гээд тархи хагалах дөхөж, ариун худгийг сорох гээд ходоодоо хагалах шахаж, аравгар далавчийг нь маажих гээд хумсаа булгалах дөхөж, асгат даваагий нь сэт дайрах гээд хөлөө хугалчих шахжээ. Энэ бүгдийг эс дийлээд эцэст нь үнэг асуужээ.
– Танд ингэж хэл! гэж хэн зааж егев.
– Хэн ч зааж өгөөгүй гэж хэнэггүй гургалдай хариулав. Түлэнхий бор оготно тэгж хэлсэн байх, би тааж байна. Түүнийг очиж иднэ гээд аргат үнэг явжээ.
Алтан гургалдай араас нь дагажээ. Оготны гадаа үнэг очоод дуудсанд
– Хүлээж бай! Би галаа түлж байна гэж оготно хариулжээ. Дахиад дуудсанд.
– Байз, цайгаа чанаж байна гэжээ. Аргат үнэг ингэж хэлжээ.
– Оготны дуугарах нь ямар сайхан юм бэ. Олон амьтад ирээд, сонсоод зогсож байна. Бутан дээрээ гарч ирээд бувар бувар гэвэл булт амьтан сонирхож, баярыг чамд хүргэнэ дээ гэсэнд, оготно үүнийг сонсоод бутан дээрээ гартал, отож байсан үнэг бариад амандаа хийчихэв.
Алтай гургалдай дуугүй байсангүй.
– Ангар ангар гэж идвэл амттайхан байдаг сан, өмөр өмөр гэж идэх чинь өмхий болдог юм гэсэнд аргат шар үнэг ангар ангар гэх гээд амнаасаа оготноо гаргаад алдчихжээ. Аргат шаргал үнэг оготны хойноос хөөсөнд оготно мөсөн дээгүүр гарахдаа огиод цусаа гаргажээ.
– Үнэг гуай, үнэг гуай долоогоорой гэж алтан гургалдайн хэлсэнд үнэг долоогоод орхитол хэл нь месенд наалдчихжээ. Оготно, гургалдай хоёр орон байрандаа очиход, ор ганцаараа зовсон үнэг орилсоор хоцорчээ.

Монгол ардын үлгэрүүд. Редактор Ө.Банди. 1966 он.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.