Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ж.Эрхэмцэцэг : Найз минь надад үнэндээ дурлал гэдэг чинь зохихгүй юм байна
Утга зохиол

Ж.Эрхэмцэцэг : Найз минь надад үнэндээ дурлал гэдэг чинь зохихгүй юм байна

Урлаг Урлаг11/04/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1460150_688653964512563_1775249291_n4820505872014-04-11-12-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Насны жаргал амласанаа ч маргааш болоход мартдаг орчлонд
Найз минь дурлал гэдэг чинь надад зоихгүй юм байна
Найрлаж суухад жаргал өөрөө хажууд шургалавч
Надаас түр алдуурсан зовлон нэхэн нэхсээр ирдэг юм байна

Хайр амласан зүрх бүхэн хуурмаг орчлонд төөрч
Хагацлын өмнө тулж зогсохдоо мартахгүй гэж амласан байна
Хөөрхөн бүсгүйд сугадуулан алхахад нь үгийг нь нэхэн асуувал
Хорвоогийн нэгээхэн мөчирт намайг орхисноо ч санахгүй байна

Нугасны муухай дэгдээхий нуурын усанд тольдох шиг
Нулимс ширгээсэн хайр ч зүрх үерлүүлэн уйлуулдаг юм байна
Надад л ирсэн хайр гэж совин дагуулсан учрал ч
Нартын энэ орчлонд хагацал дагуулдаг юм байна

Өрөөлийг хайрласан сэтгэл бүхэн минь шаналал дагуулж
Өр зүрхний дуудлага бүхэн шархлал л авчирч
Өнгөцхөн биш гүн дурладаг минь бурууг надад тохож
Өнчин нулимс урсахдаа ч надаар тохуурхан дуслаж байна

Хоёрын зэрэг дурлал надад зохиогүй юм чинь
Хосын дайтай амьдрал ч надад үлдээгүй юм чинь
Найрсаг энэ орчлон надруу л инээмсэглээгүй болохоор
Найз минь надад үнэндээ дурлал гэдэг чинь зохихгүй юм байна

Надад зохихгүй дурлалаар дахиж гоёхгүй ээ найз минь би
Насан туршийн жаргалыг ч мөрөөдөн суухаа болино
Намайг гэж андуурсан хуурамч дурлалд дөнгөлүүлэхгүй
Намар эртийн бороонд ганцаар шүхэргүй алхалнаа

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын хос номын нээлт боллоо

15/12/2025
Утга зохиол Урлаг

Брайл номын үзэсгэлэн дэлгэжээ

03/12/2025
Утга зохиол Урлаг

Австрийн сод зохиолч Стефан Цвейг энэ өдөр мэндэлжээ

28/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Netflix” “Warner Bros”-ын кинонуудыг үргэлжлүүлэн гаргана

17/12/2025

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025

Ц.Энгүүн: Азийн шилдэг ирээдүйтэй 100 уран бүтээлчийн нэгээр нэрлэгдэх гайхалтай байлаа

17/12/2025

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025

Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.