Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Косово улсад болох жүжгийн фестивальд жүжигчин Ц.Баясгалан оролцоно
Одод

Косово улсад болох жүжгийн фестивальд жүжигчин Ц.Баясгалан оролцоно

Урлаг Урлаг12/04/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a1eb76c21b9ad8f6original8294185312014-04-12-14-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан Францын нэрт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан моно мюкикль драмын жүжгийг өнгөрсөн онд тайзнаа тавьсан.

Энэ жүжгийг Оросын зохиолч Нина Мазурийн зохиолоор тус театрын найруулагч МУУГЗ Б.Баатар найруулж, үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан юм. Жүжигчин Ц.Баясгалан нь 1997 оноос эхлэн УДЭТ-т жүжигчнээр ажиллах хугацаанд “Нууц амраг чинь болъё” жүжгийн Шүр, “Хайрын виз” жүжгийн Ану, “Шар тэнгисийн тарчлаан”-ы Сарнай, “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Лис, Розина нарын дүрд, “Солиотой жүжиг”-ийн Жанна, “Домогт Ану хатан” жүжгийн Ану хатан, “Эсрэг дурлал” жүжгийн шивэгчний дүр гээд 50 гаруй гол болон туслах дүрийг бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээж, олон түмэндээ хэдийнэ танил болсон авъяаслаг уран бүтээлч юм. Түүний хувьд энэ жил дахин нэг бүхий шинэ уран бүтээлийг тайзнаа тавьсан билээ. Харин жүжигчин Ц.Баясгалан “Эдит Пиаф” жүжгээрээ Косово улсад болох ганц хүний жүжгийн фестивальд оролцохоор болсон байна.

С.НАРАН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.