Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам дэлхийн аваргад оролцоно
Одод

Зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам дэлхийн аваргад оролцоно

Урлаг Урлаг24/04/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1476355_613711125333308_896782219_n4243857102014-04-24-10-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Тайз дэлгэцийн олон арван бүтээлд тайзны зураач болон нүүр хувиргагчаар ажиллаж түмэн олонд ичнээ танил болсон зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам  ирэх тавдугаар сарын 3 наас 5-ны хооронд Германы Франкфурт хотноо зохион байгуулагдах үс засалт, нүүр будалтын дэлхийн аваргад оролцохоор тун удахгүй хүлгийн жолоо залах нээ. Тус тэмцээнд монголын шилдэг нүүр хувиргагч, үсчид оролцож байгаа аж. Түүний дундаас Л.Цэрэндуламын маань багш монголын мастер гоо сайхан ч Э.Мөнхбаяр тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа бөгөөд энэхүү дэлхийн аваргын тэмцээнд шүүгчээр ажиллаж буй анхны монгол гоо сайхан ч болж байгаагаараа онцлог юм.

   Зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам нь театр, киноны зураач мэргэжилтэй нэгэн бөгөөд 1990 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрж, 2005-2008 онд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын сургуульд үйлдвэрлэлийн график дизайны анги, 2008-2012 онд Соёл Урлагийн сургуулийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн Тайз дэлгэцийн зураачийн анги, 2012-2014 онд Соёл Урлагийн их сургуулийн Соёлын иргэншлийн сургуульд соёл судлалын магистраар тус тус төгссөн. Мөн 2010 онд “Muugii make up studio” анхан шатны сургалт, 2014 онд “Muugii make up studio” гүнзгий шатыг төгсөж мэргэжлийн нуур будагч болсон.  

   Бүтээл туурвилын хувьд: 2004 онд бие даасан үзэсгэлэн, 2005 онд “Хүсэл” хамтарсан үзэсгэлэн, 2010 онд “Азийн модель” агентлагийн гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байсан. Мөн 2011онд Eye студи “48цаг” кино наадам зураач, нүүр хувиргагч, 2011 онд Н.В.Гоголь “Байцаагч түшмэл” инээдмийн жүжгийн ерөнхий зураач, 2011 онд “NJ” энтертайментийн бүтээл “Би хайртай” телевизийн 25 ангит кинонд зураач, нүүр хувиргагч,  2012 онд Д.Урианхай “Төрөхөөс өмнө үхэхээс хойно” эмгэнэлт жүжгийн ерөнхий зураач, 2012 онд TV5 телевизийн бүтээл “Нар гарнаа аз жаргал минь” телевизийн 25 ангит кинонд ерөнхий зураач, нүүр хувиргагч, 2012 онд “48цаг” кино наадам, 2012 онд С.Баярсайханы “Гоолингоо” дуулалт жүжгийн ерөнхий зураач, 2013 онд SB pictures-ийн бүтээл “Хөлтрөг” уран сайхны кинонд нүүр хувиргагч, 2013 онд UB film-ийн бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны кинонд нүүр хувиргагч, 2013 онд Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол улсын филармонийн Ц.Намсрайжавын “Хувдай ишигний паян” дуулалт хүүхдийн жүжгийн ерөнхий зураач, 2014 онд Монгол киноны 80 жилийн ойд зориулсан “Гайхамшигт дэлгэц” төслийн хүрээнд хийгдэж буй нэвтрүүлгийн нүүр хувиргагч, 2014 онд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын “Монголын их хатад” бүжгэн туульсын реклам, клипны нүүр хувиргагч зэрэг тайз дэлгэцийн олон арван бүтээлд ажилласан авъяаслаг нэгэн юм.

   Шагнал урамшууллын тухайд: 2005 онд Хүүхдийн ордны авъяас алтан медаль, 2005 онд шилдэг сурагч алтан медаль, 2006 Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжилийн газарын алтан медаль, 2009 онд СУИС-н Оны тэргүүний оюутан, 2011 онд СУИС-н Оны тэргүүний оюутан, 2012 онд Манлайлагч оюутан алтан медалиудыг тус тус хүртэж байжээ. Ийнхүү эх орныхоо нэрийг дэлхийн гоо сайханы салбарт гаргахаар зоригтойгоор алхаж буй авъяаслаг уран бүтээлчдээ амжилтын дээдийг хүсэн ерөөе.


Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.