Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр “Монголын киночдын өдөр” тохиож байна
Нийгэм

Өнөөдөр “Монголын киночдын өдөр” тохиож байна

Урлаг Урлаг01/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
925f39d17c8144e8big2206078012014-05-01-10-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын кино уран бүтээлчид, кино урлагийн 30 орчим ТББ, студи продакшны удирдлагууд нэгдэн “Монголын кино урлагийн зөвлөл”-ийг байгуулж байсан билээ. Хорь гаруй жил тархай бутархай байсан кино бүтээгчид нэгдсэнээр кино урлагийг хөгжүүлж, нэгдсэн бодлого, стратегитай болсон нь энэ юм.

Түүнчлэн кино уран бүтээлчид жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Монголын киночдын өдөр” болгохоор шийдвэрлэсэн байна. Тэд энэ өдрийг зүгээр ч нэг сонгоогүй бөгөөд 1935 оны тавдугаар сарын 1-нд Монголын анхны кинотеатр “Ард” нээгдэж байсан түүхтэй аж. Мөн үүнээс хоёр жилийн дараа буюу 1937 оны тавдугаар сарын 1-нд “Монгол кино” үйлдвэр Майн баярын жагсаалын дүрсийг авч анхны баримтат кино хийж байсан ажээ.

Түүнчлэн энэ сарын 16-нд Монголын кино урлагийн Академийн тэргүүн дээд шагнал гардуулах "Academy Awards-2012" ёслолын ажиллагаа болно. Энэхүү кино наадамд 2013-2014 онд бүтээгдсэн уран сайхны болон баримтат, богино хэмжээний кино 18 номинацид нэр дэвшин өрсөлдөх боломжтой юм байна.     

www.URLAG,mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Галт шувуу” хүүхдийн урлагийн наадам болно

15/10/2026
Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гоо сайхны олимп”-д монголчууд амжилттай оролцжээ

17/10/2026

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Амарсайханы төрсөн өдөр

17/10/2026

ФОТО: “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн дүрүүд

17/10/2026

Сэмюэл Л.Жексон “Pulp Fiction” киноны алдарт монологоо 32 жилийн дараа ч цээжээр санадаг

16/10/2026

Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли “Mister Global 2026” тэмцээний ялагч боллоо

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.