Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Ц.Алдармаа Д.Оюунтуулыг өмнө нь удаа дараа гэмтээж байсан нь илэрлээ
Одод

Ц.Алдармаа Д.Оюунтуулыг өмнө нь удаа дараа гэмтээж байсан нь илэрлээ

Урлаг Урлаг01/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
watermark.php8058005772014-05-01-13-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хошин урлагийн бүсгүйчүүдийн хэрүүл, зодооны талаарх шуугиан үргэлжилсээр байна. Жүжигчин Ц.Алдармаа "Энэ хэргийг Д.Оюунтуул өөрөө эхэлсэн. Тэр эхлээд над руу халуун ус цацсан. Би хариуд нь ганц балга ус л цацсан" гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгөөд байгаа

Тэгвэл жүжигчин Д.Оюунтуулын найз үүнээс шал өөр мэдээллийг дэлгэлээ. Тодруулбал Ц.Алдармаа Д.Оюунтуулын биед гэмтэл учруулж байгаа нь анх удаагийнх биш, гурав дахь удаагийн үйлдэл гэнэ. Сүүлийн удаад гэхэд л толгой руу шил авч шидээд, маргааш нь ус буцалгагч дүүрэн буцлам халуун усыг  Д.Оюунтуулын биен дээр асгаснаас ийм хүнд гэмтэл учраад байгаа гэжээ. Үүгээр ч зогсохгүй түүний энэ үйлдэл уурын мунхгийн улмаас хийсэн зүйл биш, өш хонзонгийн сэдэлтэй гэж жүжигчин Д.Оюунтуулын найз тодотгосон байна. Харин юуны учир өширхсөнийг нь дурдаагүй аж.

Ингээд Д.Оюунтуулын найзын цахим хуудсандаа бичсэн мэдээллийг хүргэе.

Алдармаа энэ үйлдлүүддээ 2-5 жилийн ял эдлэх ёстой

"Миний найз жүжигчин Туулын биед удаа дараа буюу гурван удаа санаатайгаар өс хонзонгийн чанартайгаар танхайран халдаж, биед нь хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулсан Алдармаа гэх энэ эмэгтэй дээрх үйлдлүүддээ Эрүүгийн хуулийн дагуу 2-5 жилийн хорих ял эдлэх ёстойг мэргэжлийн хуульч хэлсэн.

Хүний биед хөнгөн гэмтэл учруулсан бол тэнсэн харгалзах ялтай үлдэж болдог. Харин Алдармаа гэх эмэгтэйн үйлдэл 1-рт өс хонзонгийн чанартайгаар өмнө нь хамтлагийныхаа дунд Туулын тархийг хөдөлгөсөн, өвдөгний зөөлөн эдийг гэмтээсэн, гүтгэсэн. Туулын толгой руу шил шидэж маргааш нь эв эрүүл үедээ ус буцалгагч дүүрэн буцалсан халуун ус биен дээр нь асгаж биеийн 68 хувийг түлсэн байна.

Алдармаагийн өмнөх үйлдлүүдийг нь Туул үргэлж уучилж, залуу хүн юм байна гэж өрөвдөж, хамтлагийнхаа нэр хүндийг бодсондоо хуулийн байгууллагад хандахгүй өнгөрөөсөөр байсан. Бүр энэ удаад  ч биеийнхээ 68 хувийг түлчихээд цагдаад Алдармааг бодоод бас хамтлагийнхаа аялан тоглолтыг тасалдуулчих вий гэсэндээ гомдолгүй гэж хэлсэн байгаа юм. Гэхдээ гэр бүл, найз нөхдийнхөө зөвлөмжийг авч Туул мэдүүлгээ өөрчилнө гэж найдаж байна.

Туулын зөөлөн, уучламтгай занг нь мэддэг болохоороо ч тэр балмад эмэгтэй үргэлж танхай зангаа гаргадаг болов уу. Энэ удаагийн үйлдлээс нь харахад эрдэнэт хүний аминд хүрч, эсвэл насан туршийн эзэмдэг зэрэмдэг болгохоос нь өмнө хуулийн байгууллагынхан Алдармаа гэх эмэгтэйг өөрсдийн замаар засан хүмүүжүүлж, авах нь ирээдүйд бүр хүнд хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх болов уу.

Тэгээд ч Алдармаагийн танхай зангаас болж найз минь нуруу цээж дүүрэн цэврүү, шөнө хэвтэж унтаж чадахгүй, шархтай босоогоор хонож, шархандаа халуурч, эмнэлэгт эрчимт эмчилгээнд хэд хонох нь тодорхойгүй байна.

Хүнийг ийм болгосныхоо хариуцлагыг Алдармаа үүрэх ёстой. Өөрийн биеэрээ"

www.mnews.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.