Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Батсүмбэрчүүд шинэ дуутай боллоо
Дуу хөгжим

Батсүмбэрчүүд шинэ дуутай боллоо

Урлаг Урлаг03/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mandal1-640x4271537867522014-05-03-12-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Төв аймгийн Батсүмбэр сумын түүхт 90 жилийн ой ирэх 07-р сард тохионо. Уг ойгоо угтаж, Батсүмбэр сумын ИТХ-ын дарга Д.Ганболдын санаачлагаар Батсүмбэр сумын шинэ дуу мэндэллээ. “Зүрхнээ сүмбэрлэх нутаг” дууны  үгийг МУСТА, сэтгүүлч Ж.Жаргалсайхан бичиж, хөгжмийг МУУГЗ С.Баатарсүх зохиосон байна.

Нутгийн тухай сайхан дууг Буриадын  УГЖ, МУСТА, дуучин Д.Бямбажав дуулж амьдруулжээ. Дуучин Д.Бямбажав нь УБТЗЧ-ын даргаар ажиллаж байгаа ч уран бүтээлээсээ холдоогүй, хамгийн сүүлд гэхэд түүний дуулсан “Бадмаажий” дуу нь FM-үүдээр хит болоод байгаа билээ. Ийнхүү дуучин Д.Бямбажав ээлжит шинэ дуугаа төрүүллээ.

 “Зүрхнээ сүмбэрлэх нутаг” дууны үгийг Та бүхэндээ хүргэж байна.

Хүйн голоо хөвөөлсөн
Зон олноо саналаа
Хүслийн алсад хөтөлсөн
Харгуй замаараа ирлээ
Сэтгэлд минь уяатай
Суварга толгой уул минь
Бодлын учиг хөвөрдсөн
Баянголоо харлаа
Дт: Миний зүрхнээ сүмбэрлэх
Мандал Хайрхан уул минь
Алтан нутгийн шүтээндээ
Залбирч явъя даа
Хүүхэд насны инээдээ
Сумын төвөөс оллоо
Хайрын намуун шивнээгээ
Сөгнөгөрөөсөө сонслоо
Балчир насны дурсамж минь
Баянбууралд сэргэлээ
Үдлэгийн талбайг сэртэл
Уярч дуулж хонолоо
Дт: Бодлын үзүүрт уяатай
Батсүмбэр нутаг минь
Алтан нутгийн шүтээндээ
Залбирч явъя даа
Өвгөдийнхөө алтан жамыг
Өвлөн сахиж ирлээ
Ноён уул хайрхандаа
Сүслэн залбирч явнаа
Дт: Миний зүрхнээ сүмбэрлэх
Мандал Хайрхан уул минь
Алтан нутгийн шүтээндээ
Залбирч явъя даа

с

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“LUMINO” хамтлаг Европоор аялан тоглоно

05/11/2025
Дуу хөгжим Урлаг

Олон улсын зах зээлд к-поп сэдэвт худалдааны борлуулалт эрс нэмэгдлээ.

05/11/2025
Дуу хөгжим Урлаг

T.O.P 38 нас хүрлээ

04/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киног ОХУ-д хориглох санал гаргажээ

08/11/2025

Чех бүсгүй дэлхийн мисс боллоо

08/11/2025

Кино урлагийн домог Ален Делон амьд байсан бол өнөөдөр 89 нас хүрэх байлаа

08/11/2025

“Усан дор амьсгалаа хамгийн удаан түгжсэн хүн” амжилт шинэчлэгдлээ

08/11/2025

“Амьд хүүхэлдэй” Анок оны шилдэг модель боллоо

07/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.