Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Шинжлэх ухаан»Да Винчигийн ДНХ-гийн нууцыг тайлахад ойртжээ
Шинжлэх ухаан

Да Винчигийн ДНХ-гийн нууцыг тайлахад ойртжээ

Урлаг Урлаг09/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын судлаачдын баг Леонардо да Винчигийнх хэмээн таамагладаг нэгэн зураг дээрээс ДНХ-гийн ул мөрүүд илрүүлжээ. Уг зураг дээрх дээж болон зураачийн гэр бүлийн генийн материал хооронд холбоо байгааг урьдчилсан судалгаагаар тогтоосон байна. Дуулиан тарьж магадгүй байгаа энэхүү дүгнэлтийг цаашид нягтлан судлах шаардлагатай гэдгийг судлаачид онцолжээ.

ДНХ-гийн ул мөрийг нэгэн хүний хувийн цуглуулгад хадгалагдаж байсан “Ариун хүүхэд” (1452-1519) хэмээх зурган дээрээс илрүүлжээ. Уг бүтээл нь Сэргэн мандалтын үеийн уран зурагт түгээмэл хэрэглэж байсан улаан хүрэн өнгийн шохойн харандаагаар зурсан нялх хүүхдийн толгойн зураг юм.

АНУ-ын Ж.Крэйг Вентерийн хүрээлэнгийн эрдэмтэн Хариндер Сингхээр ахлуулсан судлаачид эвдрэлийг хамгийн бага түвшинд байлгах маш нарийн аргуудыг ашиглан зургийн урд болон ар талаас микроскопийн хэмжээтэй дээж авч, орчин үеийн дэвшилтэт технологиор шинжилжээ. Шинжилгээгээр нян, мөөг, ургамал, амьтдын ДНХ-гээс гадна хүний генийн материал ч илэрсэн байна. Судлаачид эцгийн шугамаар дамжин удамшдаг Y-хромосомын үлдэгдлүүдэд онцгой анхаарал хандуулжээ.

Уг зургийг хэн зурсан нь тодорхойгүй, урлаг судлаачдын хүрээнд мэтгэлцээний сэдэв хэвээр байгаа бөгөөд Леонардо да Винчитэй холбоотой гэж үздэг.  Уран бүтээлчийн үеэл ахынх нь захидлаас төстэй ДНХ-гийн ул мөр илэрсэн нь эл таамгийг батлах чухал баримт юм. Эдгээр генийн маркерууд нь Леонардо да Винчигийн нутаг болох Тосканы бүс нутгийн угсаа гарвалтай нийцэж байгааг судлаачид тогтоожээ.

Судалгаачдын онцлон тэмдэглэснээр, илэрсэн ДНХ-гийн ул мөрүүд ихээхэн гэмтсэн байсан бөгөөд онолын хувьд олон зууны турш уг бүтээлд хүрч байсан өөр өөр хүмүүсийнх байх магадлалтай ажээ.

Science сэтгүүлд ярилцлага өгсөн бие даасан шинжээчид эдгээр дүгнэлтийг эргэлзэнгүй хүлээн авчээ. Тэдний хэлснээр, Леонардо да Винчигийн өөрийнх нь баттай генийн эталон байхгүй нөхцөлд илэрсэн ул мөрийг зураачтай шууд холбон нотлох боломжгүй юм. Түүнчлэн Францын Амбуаз хот дахь түүнийг оршуулсан газрыг XIX зуунд хэдэнтээ сүйтгэсэн бөгөөд да Винчигийн удмыг шууд залгамжлах хүн байгаагүй ажээ.

Генетикч, антропологич, археологич, урлаг судлаач зэрэг олон улсын 30 гаруй эрдэмтнээс бүрдсэн судалгааны багийнхан суут уран бүтээлчийн ДНХ-г тогтоох ажлаа үргэлжлүүлж, хэд хэдэн чиглэлээр судалгаа явуулж байна. Тодруулбал, Леонардо да Винчигийн эцгийн шугамаар удам залгасан, өнөөдөр амьд сэрүүн байгаа 15 эрэгтэй хүний ДНХ-г шинжлэхээр төлөвлөж байгаа ажээ. Судалгааны өөр нэг чиглэл нь Италийн Винчи хотын Тосканы нэгэн сүмээс олдсон хүний шарилын үлдэгдлүүд бөгөөд эдгээр нь да Винчигийн гэр бүлийнхэнтэй холбоотой байх магадлалтай гэж үзэж байна.

Түүнээс гадна, да Винчигийн генийн ул мөр түүний “Атлантын кодекс” (Codex Atlanticus) хэмээх гар бичмэлд хадгалагдан үлдсэн байх боломжтой гэж үзэж байна. Зураг, тэмдэглэл бүхий 2238 хуудастай, үдэж хавтасласан энэхүү бүтээл одоо Францын Хүрээлэнгийн номын санд хадгалагдаж байгаа юм.
Түүнчлэн “Лестерийн кодекс” (Codex Leicester) хэмээх гар бичмэлийг шинжлэхээр төлөвлөжээ. Энэ нь Леонардо да Винчи шинжлэх ухааны ажиглалт, тэмдэглэлүүдээ бичиж үлдээсэн 72 хуудастай дэвтэр бөгөөд түүнийг 1994 онд Билл Гейтс худалдан авчээ. Кодексийн нэг хуудсанд хурууны хээ илэрсэн байна. Судлаачид гэмтэл учруулахгүйгээр (инвазив бус) дээж авах асуудлаар олон жилийн турш хэлэлцээ хийж байгаа ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Шинжлэх ухаан Урлаг

Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэнэ

03/07/2026
Шинжлэх ухаан Урлаг

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дотоод мэдээ Урлаг

Академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.