Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Ч.Ганзориг: “Аравт” киноны эх файлаа пиратуудад алдчихсан
Үндэсний хөгжим

Ч.Ганзориг: “Аравт” киноны эх файлаа пиратуудад алдчихсан

Урлаг Урлаг16/05/2014Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8e5af8f3dceda09cbig3008271772014-05-16-13-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Кино найруулагч, зураач Ч.Ганзоригтой ярилцлаа.

 -Өнөөдөр би тантай зөвхөн уран бүтээлийн талаар ярил­цъя гэж шийдлээ. Тэгэхээр та урлагийн замд анх орсон түүхээсээ болоод анхны уран бүтээлээ өлгийдсөн тэр сай­хан мөчийн мэдрэмжээсээ ярьж өгөөч?
-1992 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгсөөд “Хар­цага” КУДС-д орж суралцсан. Сур­гуулиа хүүхэлдэйн киноны зу­раач мэргэжлээр төгссөнөөс хойш дэлгэцийн уран бүтээ­лүү­дэд ажиллаж эхэлсэн. Эх­лээд зураачаар ажилладаг бай­­сан бол яваандаа зургийн дар­­га, найруулагчийн ажлыг хийх болсон. Найруулагч Д.Зол­баярын бүтээл, 2002 онд дэлгэ­цэнд гарсан “Ээждээ л үнсүүлэх сэн” бүрэн хэмжээний уран сайх­ны кино бол миний анхны уран бүтээл. Түүнээс хойш олон уран бүтээлд зураач, зургийн дар­га, гүйцэтгэх продюссер, най­руулагчаар ажиллалаа.

-Нэрлэвэл?
-“Х түц” хамтлагийн “Сэр­гээш”-үүд байна. “Үхэж үл болно, Чингис хаан”, “Аравт”, “Бод­лын хулгайч”, “Долоон бур­хан хар­ва­даггүй”, “Зөрлөг”, “Помо­ги­те нам”, “Ийм нэгэн дурлал”, “ Ми­ний муу аав” зэрэг 20 гаруй ки­нонд ажиллажээ.

-Сонсоод байхад нэлээд ам­жилтад хүрсэн, чанартай бү­тээлүүдийн нэр сонсогдож бай­на. Та уран бүтээлээрээ ямар амжилт гаргаж байсан бэ?
-Монголын кино урлагийн ака­демийн дээд шагнал олгох ёс­лолоос “Зөрлөг” киногоороо “Шил­дэг найруулагч” шагналыг авч байсан.

-Б.Цогтбаяр найруулагчийн зохион байгуулдаг наадмаас уу?
-Тийм. Гэхдээ бие даахаас нь өмнө. Өмнө нь энэ наадмыг Нийс­лэлийн засаг дарга бөгөөд Улаан­баатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулдаг бай­сан. Миний шагнал авдаг жил бол нийслэл оролцсон сүүлийн жил нь байгаа юм. Хойтонгоос нь хот оролцохоо болж, Монголын кино урлагийн академи бие дааж зохион байгуулдаг болсон түүх­тэй.

Өвөрмонгол нөхөд манай жү­жигч­дийн тэсвэр тэвчээр, жү­­жиг­лэлт ур чадварыг бүрэн хү­­лээн зөвшөөрсөн. Ялангуяа мон­­гол ахуй, морь малтай харь­цах талаараа тэднээс үнэхээр ял­гаг­даж байсан гэж ярьж байлаа.

Өнгөрсөн жил миний хувьд олз омог ихтэй байлаа. Ерөн­хий зураачаар нь ажилласан “Баг­шаа”  буюу “Ганцхан оноо” нэр­тэй кино Холивудаас “Спор­­­­тын шилдэг кино” шаг­нал хүртсэн. Найруулагч Ч.Хо­рол­­дор­жийн бү­тээл, ми­ний гүй­цэтгэх про­дюс­серээр ажил­ла­­сан “Шарга даага” кино маш ам­­жилттай, сайн бү­тээл болсон.  

-Өнгөрсөн жил нээлтээ хийж, шүүмжлэгчдээс өн­дөр үнэлгээ авсан “Аравт” ки­нонд та зургийн даргаар ажил­лажээ. Энэ киног Өвөр­монголтой хамтарч бүтээсэн. Та­ныхаар өвөрмонголчууд ма­найхаас юугаар илүү, бид тэд­нээс ямар чадвараараа давуу санагдав. Хамтарч ажил­­ласны гол өгөөж нь та­ны бодлоор юу байсан бэ?
-“Аравт” бол “Монгол фильм”-ийн бүтээл, бүрэн хэмжээний уран сайхны кино. Миний бие энэ бүтээлд зургийн дар­гаар ажилласан. Энэ төс­лийг бодитой бол­гохын тулд бид хоёр жил хөө­цөлд­сөн. Зохиол нь бол гурван жилийн өмнө би­чигдчихсэн байсан. Хамтрагчаа удаан хугацаанд хайсны эцэст Өвөрмонголын “Нүү­дэл соёл” кино ком­панийн найруулагч У.Шагдарсүрэнг олж, хамтарсан уран бүтээл хийхээр болсон.

Хоёр Монголын ах дүү нар хам­тарч уран бүтээл хийхэд бие, биенээсээ суралцах зүйл их байл­гүй яах вэ. Бие биенээсээ су­ралцаж, нэг нэгнийгээ нөхөж ажил­ласан. Зураг авалт нь хоёр жил дам­насан нүсэр ажил болсон. Гад­на зургаа Увс аймгийн Түр­гэн суманд, дотор зургаа Улаан­баатар хотод авсан. Манай та­лаас хэн тоглосныг үзэгчид мэ­­дэж байгаа. Өвөрмонголын та­лаас Аюур гэж хөгшин тог­лосон. Нүүр хувиргагчаар На­ран­гуа гэж 70 гаруй насны эмэг­тэй байсан.

Энэ эмэгтэйн ажил үнэ­хээр гайхалтай. Нүүр хувир­галтын тал дээр үнэхээр мундаг юм билээ. Үүнээс гад­на бид орлон тоглогч буюу кас­кадер, зураг авалтын чиг­лэлээр хамтарсан сургалт зо­хион байгуулсан юм. Энэ үеэр өвөрмонгол нөхөд манай жү­жигч­дийн тэсвэр тэвчээр, жү­­жиг­лэлт ур чадварыг бүрэн хү­­лээн зөвшөөрсөн. Ялангуяа мон­­гол ахуй, морь малтай харь­цах талаараа тэднээс үнэхээр ял­гаг­даж байсан гэж ярьж байлаа.

-Нууц биш бол энэ кино хэчнээн хэмжээний орлого олсон бэ?
-“Аравт” киноны эх файл ал­дагд­чихсан шүү дээ. Хята­дад алдчихсан. Энд кино теат­руудаар гараад, эхэндээ бол овоо бай­сан. Тэгээд файл алдагдаж пи­рат сайтуудаар тарснаас хойш яалт ч үгүй буугаад ирж бай­гаа юм. Гэхдээ одоо ч гэсэн Ев­ропын орнуудаар борлуулалт нь хийгдэж л байна. DVD хэл­бэрээр зарагдаж байгаа. Нод­нин Тувад гаргасан. Гэхдээ арил­жаа­ны журмаар биш, зүгээр л нээлт хийгээд ирсэн. Энэ жил Ту­вагийн 100 жилийн ой болно. Нам­раас тэнд борлуулалт хийх бо­долтой байна.

-“Долоон бурхан харвадаг­гүй“ кинонд та нэгдүгээр най­руулагчаар ажиллажээ. Энэ үед МАН, АН зэрэг зэрэг кино хийтэл АН-ын гаргасан ки­ног хориглож, “Долоон бур­хан харвадаггүй” кино үзэгч­дийн хүртээл болсон шүү дээ?
-МАН тэр жил дөрвөн кино хийсэн. “Улаан эрэг”, “Долоон бурхан харвадаггүй”, “Богд хаан”, тэгээд Чойбалсангийн тухай нэг кино байдаг юм. “Долоон бурхан харвадаггүй” бол миний хувьд уран бүтээлчийн хүч чадлыг шавхсан бүтээл болсон. Зөвхөн надаас гэлтгүй жүжигчдээс асар их авьяас шаардсан, сайн уран бүтээл болсон гэж боддог.

Тэр үед “Бид нар хэзээ нэг өөрсдөө ийм том төсөл хэрэгжүүлэх бол доо” гэж бодож байсан юм. Гэтэл ердөө жилийн дараа хүссэн хүсээгүй ийм том төсөл рүү яваад орчихсон.

-“Үхэж үл болно Чингис хаан” кинонд та бас ажил­лажээ. Энэ бүтээл “Мандухай сэ­цэн хатан”-аас хойш Зас­гийн газраас хөрөнгө гаргаж хий­сэн анхны нүсэр уран бүтээл болсон байх шүү?
-“Үхэж үл болно, Чингис хаан”-д би хоёрдугаар найруу­лагч байсан. Гэхдээ энэ кинонд хоёр өөр баг ажилласан юм шүү дээ. Л.Эрдэнэбулган гуай эх­лээд Засгийн газраас 480 сая төг­рөг аваад Хэнтийд зураг авал­таа эх­лүүлсэн. Хальсаар эхэлж бай­сан юм. Сүүлд баг шинэч­лэг­дэхэд дижиталаар хийхээр бол­сон юм.

-Тэр үед ард түмний хан­ди­ваар хоёр тэрбум гаруй төгрөг цуг­луулсан гэдэг?
-Үндсэн ивээн тэтгэгч нь “Га­цуурт”-ын захирал Л.Чинбат бай­сан шүү дээ. Энэ хүнээс бол үнд­сэндээ тэрбум гаруй төгрөг гар­сан. Үлдсэн нь ард түмний хан­див байсан.

-Тэр үед саалийн ганц үнээ­тэй эмээ хүртэл өглөө болгон сүү авчирч өгдөг байсан гэж Л.Эрдэнэбулган гуай ярьж бай­сан?   
-Үнэн. Тэр ч байтугай 5-6 хан настай жаахан хүүхэд ээжийнхээ “зайрмаг аваарай” гэж өгсөн мөн­гийг хандивлаж байсан то­хиолдол бий. Сэлэнгэд хандив цуг­луулаад явж байх үед. Тайзан дээр гүйж гарч ирээд “Ээж на­майг уг нь энэ 300 төгрөгөөр зайр­маг аваарай гэсэн юм. Гэхдээ би зайрмаг идэхээ болиод кинонд хандивлаж байна” гэж часхийтэл хэлж байсан.

Ийм сайхан сай­хан юмнууд болж байсан. Л.Эр­дэнбулган гуай уйлаад. “Надад үхэх ч…” гээд л. Одоо энэ ки­нонд ажилласан бидний хэдэн за­луучуудад их сайн байдаг юм, хөөрхий. “Надад нас нэмсэн хүүх­дүүд” гээд л… Ер нь бол кино бү­тээх гээд явж байх үед стресст орчихсон байсан юм шүү. Улсаас олон сая төгрөг авчихсан гээд бас ч аргагүй байх л даа.

Гэсэн ч энэ том төслийн ард гарч чадсан агуу хүн дээ. Би түрүүнд хэлэхээ мартаж, “Үхэж үл болно, Чингис хаан”-аас өмнө би И.Нямгаваа найруу­лагчийн япончуудтай хам­тарч хийсэн “Чингис хаан” ки­нонд ажил­ласан юм. Тэр үед “Бид нар хэзээ нэг өөрсдөө ийм том төсөл хэрэгжүүлэх бол доо” гэж бодож байсан юм. Гэтэл ердөө жилийн дараа хүссэн хүсээгүй ийм том төсөл рүү яваад орчихсон. Энэ үед япончуудтай хамт ажилласан туршлага маань их өмөг түшиг болж байсан даа.

Х.Батсайхан

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.